ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТЭТГЭЛЭГ АВАХ БОЛОМЖ
Та бүхнийг Лондон дахь Дорно Дорно хөтөлбөрийн захирал хатагтай Мэри Франсис Линдстромтой хийх уулзалтад урьж байна. Дорно Дорно: Хил хязгааргүй түншлэл хөтөлбөр нь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн хөтөлбөрүүдийн нэг бөгөөд үзэл бодол, мэдээлэл, мэдлэг болон туршлага солилцох зорилгоор иргэний нийгмийн төлөөлөгчид болон байгуулагуудыг хил хязгаар даван хооронд нь ойртуулах, мөн мэдээлэл мэдлэгийн сүлжээний үр дүнд бий болсон бодит үйл ажиллагааг олон улсын түвшинд солилцох хүрээнд дэмжлэг үзүүлж ажилладаг юм.
Тус хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ННФ-аас, мөн эндээс авах боломжтой.
Уулзалт 2009 оны 7 сарын 27-ны 10:00 цагаас ННФ-ын хурлын танхимд болох бөгөөд оролцох хүсэлтэй байгууллагууд 2009 оны 7 дугаар сарын 24-ний дотор ННФ-д бүртгүүлнэ үү.
Жич:Суудал хязгаартай болно.
Манай хаяг:
Нээлттэй Нийгэм Форум, Жамъян гүний гудамж 5/1, Сүхбаатар дүүрэг 210648, Улаанбаатар, Монгол Улс, www.forum.mn, утас 313207 /О.Оюунсаруултай ярих/