Төрийн бус байгууллагуудыг мониторинг хийхийг урьж байна
Нээлттэй Нийгэм Форум нь засаглалын ил тод байдлыг хангахад төрийн бус байгууллагуудын хөндлөнгийн хяналт тавих оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр тэдний чадавхийг бэхжүүлэх зорилгоор мониторингийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2008 онд дараах чиглэлийн мониторингийг дэмжих болно.
- Төсвийн чиглэлээр:
- Нийгмийн даатгалын сангуудын орлого бүрдүүлэлт
- Нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийн зарцуулалт
- Засгийн газрын Тусгай сангуудын мониторинг
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явц
- Орон нутгийн (аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд) төсвийн байгууллагуудын төсвийн зарцуулалт
- Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт
- Эрчим хүчний салбарын тендерийн үйл ажиллагаа
- Авто замын салбарын тендерийн үйл ажиллагаа
- Засгийн газрын болон засаг даргын мэдлийн нөөц хөрөнгийн сангийн зарцуулалт
- Төсвийн зарцуулалтын тайлагнал, аудитын үйл ажиллагаа, аудитын дүгнэлтийн хэрэгжилт
- Төсвийн үйл явцад иргэдийг оролцуулах загвар төсөл
- Уул уурхай газрын тосны салбарт:
- Лиценз олгох үйл ажиллагаа
- Орон нутгийн засаг захиргаанд уул уурхайн компаниудын зүгээс хийж байгаа аливаа мөнгөн төлбөр
- Монгол улсыг хөгжүүлэх сангийн бүрдүүлэлт, зарцуулалт
- Төрийн өмчийн оролцоотой томоохон уул уурхайн компанийн cанхүүгийн үйл ажиллагаа
- Олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс уул уурхайн салбарт явуулж буй хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа
- Төрийн болон нийгмийн үйлчилгээний чиглэлээр:
- Орон нутгийн засаг захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний мониторинг
- Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийн мониторинг
- Төрийн хяналт шалгалтын байгууллагуудын үйл ажиллагаа
- Дээрхээс өөр чиглэлээр мониторинг хийх сонирхолтой төрийн бус байгууллагуудын богино хугацааны төсөлд мөн дэмжлэг үзүүлнэ. Төслийн үргэлжлэх хугацаа нь 4 сар хүртэл, төсвийн дээд хэмжээ нь 5000 ам доллар байна.
Мониторинг нь дараах үйл ажиллагааг багтаасан байна. Үүнд:
- Сонгосон асуудалтай холбоотой бодит баримт, мэдээлэл цуглуулах. Тухайлбал, үйл явдлыг ажиглах, газар дээр нь очиж судлах, ярилцлага хийх, кейс жишээ, хоёрдогч мэдээлэл, баталгаажуулах баримт цуглуулах.
- Цуглуулсан баримтад дүн шинжилгээ хийж санал зөвлөмж гаргах.
- Мониторингийн үр дүнг хэрэгжүүлэх нөлөөллийн стратегийг тодорхойлж, цогц үйл ажиллагааг төлөвлөсөн байна.
Өргөдөл гаргагчид дараах материалыг бүрдүүлэн өгнө. Үүнд:
- Сонирхлоо илэрхийлсэн захидал
- Төслийн өргөдөл
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын үйл ажиллагааны тайлан
- Урьд нь гүйцэтгэж байсан мониторингийн тайлан /хэрэв байгаа бол/
Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй удирдамж болон төслийн өргөдлийн маягтыг доорх хаягаар, мөн Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn вэбсайтаас авах боломжтой.
Өргөдлийг доорх хаягаар хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа нь 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 17-18 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Хаяг: Жамьян Гүний гудамж –5/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48
Утас –313207, Факс-324857 Э-шуудан: [email protected]