ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА

A- A A+
ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА

 

ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА

https://online.ceu.hu/

Төв Европын их сургуульд (ТЕИС) 2008-2009 оны хичээлийн жилд тус сургуулийн тэтгэлгээр суралцахыг урьж байна. ТЕИС  нь хүмүүнлэг ба нийгмийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг олгодог олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг юм. Хөтөлбөрт дараах мэргэжлээр магистр буюу докторын зэрэг хамгаалахыг хүсч буй хэн боловч оролцох боломжтой бөгөөд 2 тэнхимд зэрэг өргөдөл өгөх боломжтой.

Магистрын болон докторын зэрэг олгох сургалтын чиглэл:

Эдийн засаг  (MA, PhD)                                                          Жендер судлал (МА, PhD)
Байгал Орчин судлал ба бодлого (MSc , PhD)                      Tүүх (МА , PhD)
Олон Улсын Харилцаа ба Европ судлал  (MA)                     Дундад зуун судлал  (МА, PhD)
Математикийн ухаан ба түүний хэрэглээ  (PhD)                   Улс төр судлал    (МА, PhD)
Үндэстэн судлал       (MA)                                                       Гүн ухаан (PhD)
Төрийн бодлого(MPP Public Policy )                                       Хууль зүй
Социологи ба нийгмийн антропологи(МА,PhD)
ТЕИС-ийн Бизнесийн Сургууль Тус Бизнесийн сургууль нь тэтгэлгийн хэмжээг бие дааж шийддэг тул ТЕИС-ийн ерөнхий тэтгэлэгт хамаарахгүй.

Тавигдах шаардлага:

  • Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн (ТОЕФЛ -ийн  шалгалтанд Магистр 570, Доктор 600-аас дээш оноо авах чадвартай байх)
  • Их дээд сургуулийг сайн, онц дүнтэй төгссөн эсвэл төгсөх курст суралцаж байгаа /докторын зэргээр суралцах хүмүүс Магистрын зэрэг эзэмшсэн байх/

Шалгаруулалт:

  • 2008 оны 1 сарын 4  БЗМТ-д өргөдлийн хавсралтыг хүлээн авах эцсийн хугацаа

Төв Европын Их Сургуулийн факультетууд өргөдлүүдийг нягталж үзнэ. Эхний шатны хариуг 2008 оны 2 сарын 15-аас хойш мэдэгдэнэ.

  • Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 2008 оны 3 сарын 1-ний өдөр ТОЭФЛ-ийн шалгалтанд урьж оролцуулна. Эдийн засаг, хуулийн чиглэлээр суралцах хүмүүс мөн энэ өдөр математик, хуулийн  шалгалт өгнө.
  • 2008 оны 3-р сард Хоёрдугаар шатны шалгалтанд тэнцсэн хүмүүсээс Төв Европын Их Сургуулийн багш нар ярилцлага авна
  • 2008 оны 4-р сарын 15-наас хойш- Шалгарсан хүмүүсийн хариу мэдэгдэнэ Тэтгэлэг:

Төв Европын Их Сургууль бүрэн (сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, сарын стипенд орно) ба бүрэн бус тэтгэлэг олгодог.

Өргөдлийг (https://online.ceu.hu/) хаягаар орж online бөглөөд хавсралт буюу тодорхойлох захидал, эссэ, диплом, дүнгийн жагсаалтын хуулбар тэдгээрийн орчуулгын баталгаажуулсан хувийг нэг хуулбарын хамт   БЗМТ–д 2008 оны 1-р сарын 4-ноос өмнө өгнө.
(Будапешт дахь ТЕИС-д : 2008 оны 1-р сарын 15)

Дэлгэрэнгүй мэдээллийг лхагва гариг бүрийн 15:00 цагаас болох лекцэнд ирж авна уу.
Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ 24-р байр, 1-р давхар, Улаанбаатар-48; Утас: 319016      Факс: 326941   Э-шуудан: [email protected]
Web:    http://www.ceu.huwww.earcmn.org