Щвейцарь Улсад байрладаг, жил бүр дэлхийн тэргүүлэх орны удирдагчдын дунд Давосын Форумыг зохион байгуулдаг Дэлхийн Эдийн Засгийн Форумын эрхлэн гаргадаг Дэлхий Дахины Өрсөлдөх Чадварын Индекс энэ жилийнхээ тайланг 9 сарын 7-нд дэлхий даяар танилцуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын түнш байгууллагаар 7 дахь жилдээ ажиллаж буй Нээлттэй Нийгэм Форумаас энэхүү индекст Монгол Улсын эзэлсэн байр суурийг танилцуулах гэж байна. Хэвлэлийн бага хурал Хэвлэлийн Хүрээлэн-гийн байранд 9-р сарын 8-нд 12:00 цагт болно.