Номын нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна

A- A A+
Номын нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна


“ЭДИЙН ЗАСАГ ЭНГИЙНЭЭР” - Баялаг, хөгжил дэвшлийн тухай хүн болгоны мэдвэл зохих зүйл

Зах зээлийн нийгэмд баялгийг хэрхэн бий болгож, өөрийн санхүүг ухаалгаар удирдан зохицуулах талаар голч санаа өгөхөөс гадна хувь хүний бизнесийн өрсөлдөөнд оролцох боломж нөхцөл, зах зээлийн арилжаа солилцоо, хувийн өмчийн хамгаалалтыг бий болгоход төрийн бодлого, институцийг хэрхэн оновчтой тодорхойлох, үүссэн боломжийг хувь хүн өөрийн амьдралд яаж ашиглах тухайд ойлголт, мэдлэг олж авахад тус болохуйц ном юм.  
Уг номын зохиогчид нь Америкийн эдийн засагч, профессорууд бөгөөд жирийн иргэн бүрийн амьдралд чухал үүрэгтэй эдийн засгийн ойлголтуудыг маш энгийнээр, амьдралынхаа явцад төрөлх мэдрэмжээрээ ханддаг суурь ойлголт дээр нь тулгуурлан энгийнээр тайлбарлан бичжээ.   
Нобелийн шагналт Вернон Л.Смит "Энэхүү ном нь хүмүүс төрөлжсөн бизнес үйл ажиллагаа явуулах эрх чөлөөтэй байж, өөрт нь хамгийн сайнаар тусах ажил төрөл эрхэлсэнээр бусад хүнд санаандгүй сайн үйл хийх зэргээр зах зээлийн ашиг сонирхлын учир шалтгааны улмаас дэлхий дахинд хэн нэгнээр удирдуулахгүйгээр  баялаг хэрхэн бүтээдэг тухай анхны мэдэгдэхүүн олгож байна. Хүний сайн сайхныг дэмжихээс өөр ядуурлыг бууруулах арга зам байхгүй юм." хэмээн үнэлжээ.
Түүнчлэн энэ номыг уншсанаар Та эдийн засгийн хувьд өөрийн амьдралд тулгарч буй асуудлаа, тухайлбал, санхүүгээ яаж үр ашигтай зохицуулж, хэрхэн ашигтай хөрөнгө оруулалт хийх болоод өөрийн үр хүүхдэд хялбар аргаар эдийн засаг, санхүүгийн боловсрол хэрхэн эзэмшүүлэх вэ зэрэг асуултанд хариу өгч чадах түлхүүр элементүүдийн талаар олж мэдэж болно.

ISBN 978-99929-59-65-7 А5, 251 нүүр
2007 оны 12 сард хэвлэгдсэн.

 

Нээлттэй Нийгэм Форумаас орчуулан гаргасан “ЭДИЙН ЗАСАГ ЭНГИЙНЭЭР” буюу “Common sense economics” номын нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлт 2008 оны 2-р сарын 22 - ны өдрийн 16.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын
хурлын танхимд болно.

Жич: Номын талаар тодруулах зүйл байвал Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн төвийн ажилтнаас 313207 дугаарын утсаар лавлана уу.