Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Дорно Дорно: Хил Хязгааргүй Түншлэл Хөтөлбөрийн хүрээнд Чехийн IUSTITIA хэмээх байгууллагаас зохион байгуулж буй уг семинарт Словак, Унгар, Болгар, Чех, Македоны сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн захирлууд оролцон нийгэм дэх хэт туйлширсан үзэлтнүүд, тухайлбал расист, хэт үндсэрхэг үзэлтнүүдийн үйлдэл, үйл ажиллагааны талаар мэдээ сурвалжилга бэлдэхэд ямар зарчим, аргачлал баримтлах талаар ярилцан, арга, туршлагаасаа хуваалцах юм. Семинарын үеэр оролцогчид Чехийн Кладно хотод очин хэт үндсэрхэг үзэлтнүүдийн цуглааны тухай мэдээ сурвалжилга бэлтгэн санал бодлоо солилцох практик дадлага хийнэ. Уг арга хэмжээ нь 2010 оны 9-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд болох бөгөөд Чех, Словак, Англи хэл дээр явагдана.
Семинарт оролцох хүсэлтэй сэтгүүлчид сонирхлоо илэрхийлсэн захидал, товч намтар, байгууллагынхаа танилцуулгыг 2010 оны 9 дүгаар сарын 3-ны дотор Нээлттэй Нийгэм Форумын байранд авчирч өгнө үү.