Номын санчид, Мэдээллийн ажилтнуудын уулзалт – семинар боллоо (2008-04-18)

A- A A+
Номын санчид, Мэдээллийн ажилтнуудын  уулзалт – семинар боллоо (2008-04-18)

Номын санчид, Мэдээллийн ажилтнуудын  уулзалт – семинар боллоо (2008-04-18)

2008 оны 4 дүгээр сарын 18

Нээлттэй Нийгэм Форум, БСШУЯ, Дэлхийн Банк, Мэдээлэл Технологийн Агентлаг хамтран мэдээллийн ажилтнууд, санчдын уулзалт-семинарыг 2008 оны 4 дүгээр сарын 15-18-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг уулзалт-семинарын зорилго нь номын сан, мэдээллийн төвүүдээр дамжуулан электрон мэдээллийг иргэдэд хүргэх, хөгжлийн тухай мэдлэг, мэдээлэл түгээхэд мэдээллийн ажилтнуудын оруулах хувь нэмэр, Монголын номын сангуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж бусад ижил төстэй орнуудын туршлагаас суралцахад чиглэгдэж байв.  

Энэхүү ажиллагаанд 70 орчим мэдээллийн ажилтнууд оролцсоны тал хувь нь хөдөө, орон нутгаас ирсэн төлөөлөгчид байлаа. Семинарын эхэнд “Монгол Улс хөгжлийн салаа замд-Мэдлэг мэдээлэл” сэдэвт хэлэлцүүлэг болж ДБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч  Aршад Саяад дээрх сэдвээр гол илтгэл тавьлаа. Түүнчлэн БСШУ-ны сайд Н.Болормаа, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Чадраа, ННФ-ын менежер Н.Дорждарь, Өмнөговь аймгийн нийтийн номын сангийн захирал Д.Батсаруул нар илтгэлтэй холбогдуулан үг хэлж оролцогчид хот, хөдөөд мэдээллийн хэрэгцээ шаардлага ямар байгаа, электрон мэдээлэл хүлэээж авах дэд бүтэц харьцангуй хөгжиж байгаа талаар санал бодлоо илэрхийллээ.   

Хөгжлийн форумын дараа мэдээллийн ажилтнуудад зориулан (i) ОНМТ-өөр дамжуулан хүргэх  хөгжлийн мэдээллийн үйлчилгээ, (ii) Номын сангуудад зориулсан электрон мэдээлэл /eIFL/, (iii) И-засаглал ба мэдлэг түгээх хэрэгсэл сэдвээр хоёр өдрийн сургалт-семинар боллоо. Сургалт-семинар дээр ДБ-ны ажилтан Д.Н.Вероникь K.T.Чи; eIFL.net хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүн Моника Селгберг, БСШУЯ-ны мэргэжилтэн Б.Баяраа, МТА-ийн газрын дарга Ц.Нямхүү, МТА-ийн мэргэжилтэн Г.Нямдорж, ШУА-ийн гадаад харилцааны ажилтан Г.Гантулга, ННФ-ын ажилтан Д.Балжид, Номын сангийн консорциумын гүйцэтгэх захирал Д.Ганхуяг нар илтгэл тавьж хэлэлцүүлэг хийв.

Сургалтын-семинарын төгсгөлд Монголын номын сангуудын консорциум шинээр байгуулагдаж ХЗДХЯ-д албан ёсоор бүртгүүлснээ дуулгаж номын сангуудын дунд идвэвхтэй үйл ажиллагаа явуулахаа зарлалаа. Мөн энэ үеээр eIFL-ийн удидрах зөвлөийн гишүүн төлөөлөгч Моника Селгберг БСШУЯ-ны холбогдох ажилтнууд, Монголын номын сангуудын консорциумын зарим гишүүдтэй уулзалт хийж шинээр байгуулагдсан консорциумд eIFL.net талаас дэмжиж ажиллана гэдгээ хэллээ.