“ТӨРИЙН ИЛ ТОД БАЙДАЛ: ШУДАРГА СОНГУУЛЬ” ФОРУМ

A- A A+
“ТӨРИЙН ИЛ ТОД БАЙДАЛ: ШУДАРГА СОНГУУЛЬ” ФОРУМ

“ТӨРИЙН ИЛ ТОД БАЙДАЛ: ШУДАРГА СОНГУУЛЬ” ФОРУМ

2007 оны 12 дугаар сарын 12
Сонжин Гранд зочид буудал

Ардчилсан нийгэмд иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлэх гол механизм нь тэгш эрхийн зарчимд тулгуурласан бүх нийтийн, чөлөөт сонгууль мөн бөгөөд сонгуулийн ил тод байдлыг хангах нь эдгээр зарчмыг тууштай хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй. Сонгуулийн бүхий л үйл явц, түүний дотор сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр, тэдгээрийн үндэслэл, сонгуулийн кампанит ажлын санхүүжилт, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, саналын хуудас хэвлэх, түгээх, санал хураах, тоолох зэрэг нь ил тод, иргэд хянах боломжтой байх нь хуулийг гажуудуулах, сонгуулийн үйл явц болон үр дүнд хөндлөнгөөс зүй бусаар нөлөөлөх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлж, иргэд сонгох эрхээ саадгүй эдлэх үндэс болдог.

Ийнхүү сонгуулийн ил тод байдлыг хангах, иргэд болон тэдний эрх ашгийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагад сонгуулийг хөндлөнгөөс хянах боломжийг нээх нь төрийн үүрэг боловч энэ талаар хууль эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйн дээр сайжруулах талаар бодитой санал санаачлага хомс байна. УИХ-аас 2006 онд УИХ-ын болон Сонгуулийн Төв Байгууллагын тухай хуулиудыг шинэчлэн баталсан ба эдгээрт сонгуулийн үйл явцад байнга тохиолдсоор ирсэн зарим зөрчлийг хязгаарлах зорилготой хэд хэдэн заалтыг шинээр тусгасан боловч иргэдийн болон иргэний нийгмийн хяналтын талаар тодорхой зүйл дурдагдаагүй байна.

2008 оны УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ үед сонгууль шударга явагдах үндсэн нөхцөл болох ил тод байдлын талаар төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран үнэлэлт дүгнэлт өгч, оршин буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, даван туулах арга замыг хамтран хэлэлцэх нь ач холбогдолтой гэж үзээд Нээлттэй Нийгэм Форум ээлжит ТӨРИЙН ИЛ ТОД БАЙДАЛ үндэсний форумаа “ШУДАРГА СОНГУУЛЬ” сэдвийн дор зохион байгуулж байна.

Форум нь 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болох бөгөөд төр, иргэний нийгмийг төлөөлөн 150 хүн оролцохоос 40 нь орон нутгийн төлөөлөл байна.

“ТӨРИЙН ИЛ ТОД БАЙДАЛ: ШУДАРГА СОНГУУЛЬ” форум нь дор дурдсан дөрвөн хэлэлцүүлгээс бүрдэнэ. Үүнд:

  • Сонгуулийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчин
  • Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал
  • Сонгуулийн үйл явцад иргэний нийгмийн хяналт
  • Сонгуулийн байгууллагын хараат бус байдал

Нээлттэй Нийгэм Форум 2006 оноос эхлэн жил бүр үндэсний форум зохион байгуулж байгаа бөгөөд ил тод байдал сэдвийн хүрээнд төрийн тодорхой салбар, үйл ажиллагааны чиглэлийг сонгон авч, тэдгээрт тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар төр, иргэний нийгэм, бизнесийн төлөөллөөс бүрдсэн талууд харилцан санал солилцож, гарах гарцаа хамтран тодорхойлох боломжийг нээхэд гол зорилго нь оршдог.

Хөтөлбөр

08.50-09.00 Оролцогчдыг ННФ-аас хурал болох газарт автобусаар хүргэнэ
09.00-09.30 Оролцогчдыг бүртгэх
09.30-09.35

Форумыг нээх /П.Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал/

Нэгдсэн хуралдаан

“Сонгуулийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчин, хэрэгжилт” хуралдаан /Даргалагч С. Цэрэндорж, Хүний эрх ардчилалын судалгааны төв/

09.35-09.50 “Сонгуулийн ил тод байдлын эрх зүйн орчин” /Д. Дондог, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо/
09.50-10.05 “Сонгуулийн ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, хэрэгжих баталгаа” / Г. Эрдэнэбат, Нээлттэй Академи/
10.05-11.10 Хэлэлцүүлэг

“Сонгуулийн явцад иргэний нийгмийн хяналт” хуралдаан /Хуралдаан даргалагч Р. Бурмаа, Сонгогчдын боловсрол төв/

11.30-11.45 “Сонгууль зохион байгуулах үйл явцын ил тод байдал” /Д. Баяндүүрэн, Сонгуулийн ерөнхий хороо/
11.45-12.00 “Сонгуулийн явцад иргэний нийгмийн хяналт: эрх зүйн орчин, боломж” /Г. Уранцоож, Хүний эрх хөгжил төв/
12.00-13.00 Хэлэлцүүлэг

Салбар хуралдаан

“Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдалхуралдаан /Хуралдаан даргалагч Т. Мэндсайхан, МУИС-ын Хууль Зүйн Дээд Сургууль/

14.30-14.50  “Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлын эрх зүйн орчин, СЕХ-ны үүрэг, оролцоо” /Ө. Цэрэндорж, Сонгуулийн ерөнхий хороо/
14.50-15.10 “УИХ-ын сонгуулийн кампанит ажлын санхүүжилтын ил тод байдал” /Р. Бурмаа, Сонгогчдын боловсрол төв/
15.10-16.00 Хэлэлцүүлэг

   “Сонгуулийн байгууллагын хараат бус байдал” хуралдаан /Хуралдаан даргалагч Д. Ламжав/

14.30-14.50 “Сонгуулийн байгууллагын хараат бус байдал ба сонгох, сонгогдох  эрхийн зарим асуудал” /Ч. Отгончулуун, Хүний эрхийн үндэсний комисс/
14.50-15.10 “Сонгуулийн төв байгууллагын хараат бус байдлын эрх зүйн орчин” /М. Батсуурь, МУИС-ын Хууль зүйн дээд сургууль/
15.10-16.00 Хэлэлцүүлэг

Хаалтын хуралдаан

16.20-16.30  Форумаар хэлэлцсэн асуудлын тойм
Сонгуулийн ил тод байдлыг хангах талаар Форумаас гарах зөвлөмж-ийн төслийг танилцуулах / Хуралдаан даргалагчид/
16.30-17.20  Форумын зөвлөмжийн талаар хэлэлцүүлэг
17.20-17.30 Форумыг хаах

Хэвлэлийн мэдээ