Вэб сайт хийлгэх урилга

A- A A+
Вэб сайт хийлгэх урилга

Вэб сайт хийлгэх урилга

Нээлттэй Нийгэм Форумын санаачлагаар 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын  ил тод байдлыг хангахад иргэний нийгмийн зүгээс хувь нэмэр болох зорилгоор хэд хэдэн төрийн бус байгууллага нэгдэн “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулан үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэхүү сүлжээний хүрээнд хийгдэж буй ажлыг олон нийтэд мэдээлж, сонгуулийн процесст мониторинг хийсэн үр дүнг түргэн шуурхай, ил тод мэдээлж байхын тулд www.shudargasonguuli.mn вэб сайт ажиллуулах юм.    

Тус вэб сайт нь 2008 оны 5 -8 дугаар сард ажиллаж сонгуулийн холбогдолтой өдөр тутмын шинэ мэдээ мэдээлэл, мониторингийн дүн шинжилгээ, судалгааны тайлан, сүлжээний үйл ажиллагааны талаарх хэвлэлийн мэдэгдэл, сонгогчдын боловсролд  зориулсан материал, өдөр тутмын сонин дээр гарч буй сонгуулийн талаархи мэдээллийн тойм зэргээс гол агуулга нь бүрдэх юм. Түүнчлэн шинээр хэвлэгдэх өгүүлэл, анализ зэрэгт уншигчид саналаа бичих, видео бичлэг, асуувал хариулъя гэх мэт харилцааны булантай байна. Мөн долоо хоног тутамд шууд утсаар өгсөн иргэдийн мэдээллийг тусдаа бааз болгон холбоно.    

Дээрх вэб сайтыг хийх сонирхолтой, вэб хийх туршлагатай Мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг байгууллагууд 2008 оны 5-р сарын 1-ний өдөрт багтаан үнийн саналаа ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1. Байгууллагын талаарх товч мэдээлэл
  2. Сүүлийн нэг жилд хийсэн, одоо ажиллаж буй вэб сайтын домайн нэрийн жагсаалт
  3. Дээрх вэб сайтыг хийх технологи буюу аргачлалын тухай товч санал
  4. Гэрээтэй ажиллах хугацаанд үзүүлэх хөнгөлөлт болон хамтран ажиллах харилцааны менежементтэй холбогдсон бусад санал

Ирүүлсэн материалыг үндэслэн доорхи үзүүлэлтээр нэгээс хоёр байгууллагыг шалгаруулж шаардлагатай бол нэмэлт ярилцлагад урина. Шалгаруулах үзүүлэлт:

  1. Вэб хийхээр ирүүлсэн үнийн санал
  2. Вэб хийх орчин үеийн технологийн сонголт, дизайны шинэлэг шийдэл
  3. Мэдээллийн сан, хайлтын системийн ажиллах шийдэл
  4. Admin буюу вэбд мэдээлэл оруулах хялбар бүтэц
  5. Вэб ажиллах явцын хамгаалалтын ерөнхий асуудал

Үнийн санал ирүүлэхдээ уг вэбийг ажиллах бүх хугацаанд арга зүйн туслалцаа үзүүлэх буюу агуулга оруулахад ямар дэмжлэг байх талаар тодорхой дурдана уу. Мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг сонирхсон байгууллагууд өргөнөөр оролцохыг урьж байна.

Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж - 5/1
Улаанбаатар - 48, Монгол Улс
Teл: 976-11-313207
Фaкс: 976-11-324857
И-мэйл: [email protected]