![]() |
![]() |
Багш судлаачдын анхааралд
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ 2008 ОНЫ ХАВРЫН СУРГАЛТУУДАД УРЬЖ БАЙНА
http://www.ceu.hu/crc/
Будапештын Төв Европын их сургууль дахь Сургалтын Агуулгын Төв нь нийгмийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгох зорилгоор богино хугацааны сургалт зохион байгуулдаг бөгөөд энэхүү сургалтанд шинэ хичээл боловсруулж буй буюу хуучин хичээлийн агуулгыг шинэчилж буй Монголын их, дээд сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны багш, судлаачдыг оролцохыг урьж байна. Сургалт нь заасан хугацаанд Унгарын Будапешт хотод болно.
- Залуу багш нарт зориулсан сургалтууд
Энэхүү сургалт семинарын хүрээнд оролцогч багш нар тухайн салбарт хичээл боловсруулах шинэ арга техникээс суралцах бөгөөд Төв Европын их сургуулийн тоног төхөөрөмж, номын сантай танилцан заах арга зүй, хичээлийн хөтөлбөр боловсруулах семинарт суух юм. Хөтөлбөрт залуу багш нар ихэвчлэн оролцох боломжтой.
Тэнхимийн нэр Сургалт үргэлжлэх хугацаа
- Үндэстэн судлал 2008 оны 2 сарын 25-29
Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа: 2007оны 1 сарын 14
- Жендэр судлал 2008 оны 3 сарын 10-14
Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа: 2007оны 1 сарын 28
- Ахмад багш нар, судлаачдад зориулсан хөтөлбөр
Сургалтад оролцогсод ТЕИС-ийн хүлээн авагч тэнхмийн багш нартай тухайн хичээлийн талаар хэлэлцэж шинэ хичээл боловсруулах буюу хуучин хичээлээ шинэчлэн боловсруулах юм. Мөн хичээлийн хөтөлбөр боловсруулах талаар Сургалтын Агуулгын Төвөөс сургалт явуулна
Тэнхимийн нэр Сургалт үргэлжлэх хугацаа
- Улс төр судлал (олон улсын харилцааны тэнхимтэй хамтрана) 2008 оны 2 сарын 11-15
Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа: 2007 оны 12-р сарын 10
- Нээлттэй нийгэмийн архив (улс төрийн тэнхимтэй хамтрана) 2008 оны 2 сарын 18-22
Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа: 2008 оны 1-р сарын 7
- Социологи 2008 оны 3 сарын 31-4 сарын 4
Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа: 2008 оны 2-р сарын 18
- Сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгардаг асуудлууд
Энэхүү сургалтанд оролцогсод нь хичээлийн хөтөлбөр боловсруулахад гардаг бүхий л асуудлуудыг хэлэлцэх боломжтой бөгөөд өнөө үеийн сургалтын хөтөлбөр боловсруулалтын төлөв, бүтэц зэрэг сонирхолтой сэдвүүдийг үздэг.
Сургалтын сэдэв Үргэлжлэх хугацаа
- Соёлын бодлого заах нь 2008 оны 3 сарын 3-7
Өргөдөл ирүүлэх сүүлийн хугацаа: 2008 оны 2-р сарын 4
- Diversity-g Захиргааны боловсролд тусгах нь 2008 оны 3 сарын 17-21
Өргөдөл ирүүлэх сүүлийн хугацаа: 2008 оны 2-р сарын 4
Эдгээр хөтөлбөрт оролцохоор шалгарсан хүмүүсийн зардлыг зохион байгуулагч байгууллага бүрэн хариуцна.
Манай хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж
МКМ 24, 1 давхар
Улаанбаатар-48
Утас: 976-11-326941, 319016 Факс: 976-11-326941, Э-шуудан: [email protected]
Өргөдлийн маягтыг интернетийн дараах вэб хуудаснаас татаж авч болно: http://www.ceu.hu/crc/