Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад иргэний нийгмийн оролцоог дэмжих зорилгоор дараахь чиглэлээр ажиллах сонирхолтой иргэний нийгмийн байгууллагуудыг төсөл шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:
- Монгол улсад хэрэгжиж буй Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлага (ОҮИТБС)-ыг дэмжих, тухайлбал,
- ОҮИТБС-ын үзэл баримтлал, зарчмын хүрээнд компани, төр засаг, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжих
- ОҮИТБС-ын дагуу тодорхой компани болон засгийн газрын агентлагуудын тайлан гаргах үйл явцад мониторинг хийх, үр дүнгээр нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх
- Олборлох салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээ, мөн лиценз олголтын үйл явцыг нээлттэй, ил тод болгох зэрэгт чиглэсэн байх боломжтой юм.
- Улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хяналтад идэвхтэй оролцох, тухайлбал,
- Улсын болох орон нутгийн төсөвт багтсан тодорхой хөтөлбөр, багц, сангуудын бүрдэлт зарцуулалтад мониторинг хийх
- Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бий болгох нөлөөллийн үйл ажиллагаа явуулах
- Төсвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг төсөл байх боломжтой.
ОҮИТБС-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ННФ-аас, мөн www.eiti.mn болон www.eitransparency.org вэб хуудаснаас авах боломжтой. Мөн төсвийн чиглэлээр ажилладаг бусад орны иргэний нийгмийн байгууллагуудын жишээтэй www.internationalbudget.org вэб хуудаснаас танилцах боломжтой.
Төслийн үргэлжлэх хугацаа дээд тал нь 6 сар байх ба санхүүжилтийн хэмжээ 5,000 ам. доллараас хэтрэхгүй байна.
Сонирхогч байгууллагууд дараах материалыг 2007 оны 12 дугаар сарын 21-ний дотор ННФ-д ирүүлэх шаардлагатай. Үүнд:
- Өргөдөл (тухайн байгууллагын эрхэм зорилгод тухайн төсөл хэрхэн нийцэж байгааг тодруулсан байх)
- Төслийн төлөвлөгөө (зорилго, хамрах цар хүрээ, гарах үр дүн г.м.)
- Нарийвчилсан төсөв (өөр санхүүжилтийн эх үүсвэр байгаа бол түүнийг тусгасан байх)
- Байгууллагын гэрчилгээний хуулбар
- Төлөвлөгөөг хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүн, товч анкет
Дээрх материалын цахим хувилбар (и-мэйлээр [email protected] хаягаар, эсвэл дискэнд хадгалсан хэлбэрээр ирүүлнэ үү)
Манай хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж 5/1
Сүхбаатар дүүрэг 210648
Улаанбаатар, Монгол Улс,
www.forum.mn,
Утас 313207