Нээлттэй Нийгэм Форум, МУИС-ийн Эдийн засгийн сургуулиас хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм 2007: Монгол улсын өрсөлдөөний өнөөгийн байдал, түүний үр нөлөө цаашдын төлөв” судалгааны хэлэлцүүлэг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны 16 цагт Нээлттэй нийгэм форумын уулзалтын танхимд боллоо. Хэлэлцүүлгээр Монголын эдийн засгийн гол салбаруудын өрсөлдөөний өнөөгийн болон цаашдын төлөв байдалд хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнг танилцуулж цаашид өрсөлдөөний орчинг сайжруулахад чиглэсэн бодлогын чанартай зөвлөмжийн талаар ярилцлаа.
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР
16:00 |
Нээлт П. Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал |
16:10 |
“Монгол Улсын өрсөлдөөний өнөөгийн байдал, түүний үр нөлөө, цаащдын төлөв” (PDF) (PPT) Судалгааны багийн төлөөлөл
|
16:40 | Ерөнхий хэлэлцүүлэг: Асуулт, хариулт, санал шүүмж |
17:40 |
Хаалтын үг П. Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |