АНУ-ын Төрийн Департментаас санаачлан дэлхий даяар жил бүр зохиогддог “Олон улсын боловсролын 7 хоног” http://iew.state.gov/index.htm сэдэвт нээлттэй өдөрлөгийг уламжлал ёсоор Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв 2007 оны 11-р сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь дэлхийн орон орны боловсролын систем, соёл заншил түүний онцлогийн талаар олон нийтэд таниулахад оршидог бөгөөд 2006 онд нийт 80 улс оронд тэмдэглэж өнгөрүүлсэн байна.
Өдөрлөг болох газар: Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан Б зааланд
Үргэлжилэх хугацаа: 11:00-17:00
Лекцийн сэдэв: АНУ, Англи, Герман, Япон зэрэг орнуудын боловсролын систем,соёл заншил
Өдөрлөгийн үеэр 20-40%-ын хямдралтай Англи хэл дээрхи дүрмийн болон TOEFL, SAT, GRE, GMAT шалгалтан бэлтгэхэд зориулсан номын худалдаа явагдана.
Жич: Өдөрлөгийн хуваарийг БЗМТ-с авна уу.
Хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг 8-р хороо Оюутны гудамж, МКМ 24-р байр 1-р давхар
Утас: 976-11-319016 Факс: 976-11-326941
Вэб хуудас: http://www.earcmn.org