Болгар дахь Америкийн Их Сургуульд тэтгэлгээр суралцуулна

A- A A+
Болгар дахь Америкийн Их Сургуульд тэтгэлгээр суралцуулна

Болгар дахь Америкийн Их Сургуульд тэтгэлгээр суралцуулна
http://www.aubg.bg

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Болгар дахь Америкийн Их Сургууль (БАИС)-д бакалаврын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. 1991 онд байгуулагдсан тус сургууль нь жил бүр 20 орчим орны 20 оюутныг Соросын сангийн тэтгэлгээр дөрвөн жилийн хугацаанд сургадаг бөгөөд сүүлийн зургаан жилд Монголоос 15 оюутан уг тэтгэлэгт хамрагдаад байна. Түүнчлэн БАИС-ийн зарим санхүүжилтээр 9 оюутан суралцаж байна.
Суралцах үндсэн мэргэжил:
Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/ Олон улсын харилцаа

Нээлттэй нийгэм хүрээлэн/Соросын сангийн тэтгэлэг:
Соросын сангаас сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, оюутанд зориулдаг арга хэмжээнд оролцох зардал зэргийг санхүүжүүлнэ. Түүнчлэн БАИС нь цөөн тооны оюутанд сургалтын төлбөрийн зарим хэсэг, хоол, байрны тэтгэлэг олгодог.

Сургуулиас олгох тэтгэлэг:
Элсэгчид тус сургуулиас санхүүгийн тусламж хүссэн маягт бөглөж болно. Элсэгчдийн санхүүгийн хэрэгцээ, дүн,  TOEFL, SAT ийн оноо зэргийг харгалзан үзэсний үндсэн дээр төрөл бүрийн тэтгэлэг олгодог.
Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • 2008 оны 6-р сар гэхэд арван жилийн сургуулиа төгссөн байх
  • Их, дээд сургуульд элсээгүй байх
  • Монгол Улсын иргэн байх
  • Онц сайн дүнтэй суралцдаг байх
  • Англи хэлийг сайн эзэмшсэн байх

Шалгаруулалт:
Дээрх шаардлагыг хангасан сурагчдын өргөдлийг хүлээн авч Institutional TOEFL-ийн шалгалтанд оруулна.  Шалгалтанд 550-аас дээш оноо авсан сурагчдаас Institutional SAT шалгалт авна. Эдгээр сурагчид санхүүгийн тэтгэлэг хүссэн тусгай өргөдлийн маягт бөглөж 3-р сарын 1-нээс өмнө БАИС-руу явуулна.  Эцсийн шалгаруулалтыг өргөдлийн маягт, хоёр шалгалтын дүн болон санхүүгийн хэрэгцээг үндэслэн Болгар дахь Америкийн Их Сургууль хийж, тавдугаар сард эцсийн хариуг ирүүлдэг. TOEFL-ийн шалгалтын 550-иас дээш оноо авсан сурагчид БАИС-д элсэх болзлыг хангадаг бөгөөд жил бүр TOEFL, SAT-ийн оноо нь хангалттай биш зарим оюутнуудад БАИС-ын       
хэлний курст суралцах эрх өгдөг.
Өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа:
2007 оны 12-р сарын 20
Өргөдлийн маягтыг 2007 оны 1 сарын 1-ны дотор www.aubg.bg хаягаар орж бөглөх бөгөөд хавсралт материал болох дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/ баталгаат орчуулгын хамт, 3 тодорхойлох захидал, авч байсан шагнал урамшуулалын хуулбар /нотариажуулсан байх/ баталгаат орчуулга зэргийг хоёр хуулбарын хамт 2007 оны 12-р сарын 20-ны дотор ирүүлнэ. Хугацаа хэтэрсэн буюу дутуу бүрдүүлсэн өргөдлийг хүлээж авахгүй болохыг мэдэгдье.

Дэлгэрэнгүй мэдээллийг пүрэв гариг бүрийн 15:00 цагт болох лекцээс ирж авна уу
Манай хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
СБ дүүрэг 8-р хороо 11-р хороолол Оюутны гудамж MKM 24-р байр
1-р давхар Улаанбаатар-210648 Монгол улс
Утас: 976-11-319016, 326941 Факс: 976-11-326941 Э-шуудан: [email protected]
Website: www.aubg.bg  ;    www.earcmn.org