Их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр

A- A A+
Их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр

СОРОСЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр


Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа: 2007 оны 12-р сарын 3

Өргөдлийн маягт үнэ төлбөргүй бөгөөд хувилж олшруулахыг зөвшөөрнө.
Интернэт дэх электрон өргөдлийн маягт: https://oas.soros.org/oas/
      Цаасан дээрх болон электрон өргөдлийг ижил түвшинд хүлээн авч хянана.

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Нээлттэй нийгэм хүрээлэнгээс зарлаж буй их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол, Зүүн болон Төв Европын улсуудын их, дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутнуудыг АНУ-ын их, дээд сургуулийн гуравдугаар дамжаанд нэг жил суралцуулдаг, мэргэжлийн зэрэг олгодоггүй солилцооны хөтөлбөр юм. Суралцагсад нь АНУ-д сурч байх хугацаандаа 25 цагийн нийгмийн ажил хийх үүрэгтэй бөгөөд хөтөлбөр дууссаны дараа эх орондоо эргэн ирж сургуулиа төгсгөн нийгмийн ажлын холбогдолтой төсөл хэрэгжүүлэх үүрэгтэй болно.
            Хөтөлбөрт шалгаран оролцох хүмүүсийн бүх зардлыг Соросын Сан хариуцна. Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв нь 1996 оноос эхлэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд 40 оюутан уг хөтөлбөрт хамрагдаад байна.

Дараах болзлыг хангасан хүмүүсийн өргөдлийг хүлээн авч, шалгаруулалтад оролцуулна.

  1. Монгол улсын оршин суугч байх

  2. Америк судлал, урлагийн түүх, сонгодог урлаг судлал, харьцуулсан уран зохиол, соёлын антропологи, эдийн засгийн онол, дүрслэх урлаг, соёл урлаг, түүх, олон улсын харилцаа, сэтгүүл зүй, хууль, гүн ухаан, улс төр судлал мэргэжлээр суралцаж байх

  3. Эх орондоо албан ёсоор хүлээн зөвшөөргөдсөн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байгаа,

  4. АНУ-д суралцаад эргэж ирснийхээ дараа сурч байсан сургуульдаа доод тал нь нэг жил үргэлжлүүлэн суралцаж төгсгөх

  5. Сурлагын өндөр амжилт гаргасан байх

  6. Хичээлээс гадуурх буюу олон нийтийн ажилд оролцдог байх

  7. Сүүлийн хоёр жилийн турш эх орондоо тогтмол суурьшсан байх

  8. АНУ-д байсан бол тус улсын дунд сургуульд нэг улирлаас илүүгүй хугацаагаар суралцсан байх

  9. АНУ-д  их дээд сургуульд суралцаж байгаагүй байх

  10. Англи хэлээр чөлөөтэй уншиж, бичиж, ярьдаг байх

  11. Сургалтын энэхүү хөтөлбөрт 2008 оны зунаас эхлэн оролцох боломжтой байх


Өргөдлийн маягтыг http://www.soros.org/initiatives/scholarship/focus_areas/undergraduate_exchange  вэб хуудаснаас татан авах боломжтой. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2007 оны 12-р сарын 3
Интернэтээр электрон өргөдлийн маягтыг бөглөх боломжтой бөгөөд энэ нь илүү хялбар, боловсронгуй арга юм. Ингэж бөглөсөн тохиолдолд зөвхөн хавсралт материалыг хуулбарын хамт 2007 оны 12-р сарын 3-ний дотор ирүүлнэ. Өргөдлийн маягтыг цаасан дээр бөглөвөл эх хувийг хоёр хуулбарын хамт дээрх заасан хугацааны дотор ирүүлнэ. Хугацаа хэтэрсэн буюу дутуу бүрдүүлсэн өргөдлийг хүлээж авахгүй болохыг мэдэгдье.
Уг тэтгэлэгт хөтөлбөрийн тухай тодорхой мэдээллийг
Лхагва гариг бүрийн 15.00 цагаас болох лекцэнд ирж авна уу.

Манай хаяг: Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж
МКМ 24, 1 давхар
Улаанбаатар-48
Утас: 976-11-326941, 319016 Факс: 976-11-326941, Э-шуудан: [email protected] 
Web хуудас: www.soros.org/initiatives/scholarship/focus_areas/undergraduate_exchange www.earcmn.org