ННФ-аас төрийн бус байгууллагуудад зориулсан мониторингийн ээлжит сургалтаа 2007 оны есдүгээр сарын 10-11-нд зохион байгууллаа. Сургалтад ННФ-ын мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрт шинээр шалгарсан 15 ТББ-ын нийт 50 хүн оролцсон бөгөөд сургалтын үеэр дараахь сэдвүүдийн талаар ярилцлаа.
1. Сайн засаглалыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн оролцоо, үүнд мониторинг арга хэрэгсэл болгож ашиглах нь:
- Сайн засаглал ба иргэний нийгэм
- Мониторингийн тухай ойлголт
2. Мониторингийн үе шатууд:
- Мониторингийн ямар үе шатууд байдаг вэ?
- Мониторинг хийх сэдэв сонгох: тандалт судалгаа ямар тохиолдолд хэрхэн хийх вэ?
- Суурь судалгаа
- Мэдээллийг баримтжуулж баталгаажуулах
3. Cудалгааны аргууд:
- Судалгааны дизайн, түүвэр боловсруулах
- Судалгааны аргуудын гол агуулга
- Тоон ба чанарын аргын уялдаа
- Тоон аргууд: асуулга, анкет, ажиглалт судалгааны бэлтгэл, мэдээлэл цуглуулах нь, боловсруулах нь, шинжилгээ хийх нь
- Чанарын аргууд: фокус, кейс гэх мэт. судалгааны бэлтгэл, мэдээлэл цуглуулах нь, боловсруулах нь, шинжилгээ хийх нь
4. GOPP (Goal Oriented Project Planning) буюу зорилгод тулгуурласан төсөл төлөвлөлт / ЗТТ/:
- ЗТТ гэж юу вэ?
- Мониторингийн зорилго, зорилтуудыг тодорхойлох нь
- Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөлт буюу ЗТТ-г гүйцэтгэх аргачлал
![]() |
![]() |
![]() |
![]() |