Болгар дахь Америкийн Их Сургуульд тэтгэлгээр суралцуулна

A- A A+
Болгар дахь Америкийн Их Сургуульд тэтгэлгээр суралцуулна

 

Болгар дахь Америкийн Их Сургуульд тэтгэлгээр суралцуулна
http://www.aubg.bg

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Болгар дахь Америкийн Их Сургуульд бакалаврын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

Яагаад Болгар дахь Америкийн Их Сургууль

  • Тус сургууль АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн.
  • Бүх хичээл Англи хэл дээр заагддаг.
  • 4,000,000 ам долларын сан бүхий тэтгэлгийг оюутнууддаа олгон 4 жилийн хугацаанд сургадаг.
  • Заах арга болон судалгаанд мэргэшсэн, PhD зэрэгтэй Америк, Канад, Европ, Болгар багш нар багшилдаг.
  • Монголоос гадна 34 орны гадаад оюутнууд суралцдаг.
  • Онолын мэдлэгээс гадна практик дадлага туршлагыг олгодог.
  • Төгсөгчид нь Америк болон Европын Их Дээд сургуульд амжилттайгаар үргэлжлүүлэн суралцаж байгаа.

Болгар дахь Америкийн Их Сургууль дараах мэргэжлээр сургадаг:

Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа

Болгар дахь Америкийн Их Сургуульд дараахи төрлийн тэтгэлэгүүд байдаг:

  • Нээлттэй Нийгэм Хүрээлэн/Соросын сангийн тэтгэлэг
  • Болгар дахь Америкийн Их Сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит бүтэн тэтгэлэг
  • Болгар дахь Америкийн Их Сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит хагас тэтгэлэг
  • Академик амжилт болон санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэсэн сургуулийн тэтгэлэг
  • Зуны амралтаараа Америк болон Европын орнуудад ажиллах аялах хөтөлбөр
  • Болгар дахь Америкийн Их Сургуульд суралцахын зэрэгцээ ажиллах боломж

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • 2011 оны 6-р сар гэхэд арван жилийн сургуулиа төгссөн байх /жич 1 курсын оюутнууд байж болно/
  • Онц сайн дүнтэй суралцдаг байх
  • TOEFL – 550 буюу IBT TOEFL-ийн 80 ба түүнээс дээш оноо авах чадвартай байх
  • SAT – 1000 ба түүнээс дээш оноо авах чадвартай байх

Жич: Тус сургуулийг сонирхсон хэн бүхэн Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвд ямар нэгэн бүртгэлийн хураамж төлөхгүй ба сургуульдаа тэнцсэн тохиолдолд ч тус төвд зуучлалын хөлс төлөхгүй болно.

Өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа: 2010 оны 12-р сарын 18

Дэлгэрэнгүй мэдээллийг Баасан гариг бүрийн 15:00 цагт болох лекцээс ирж авна уу.

Манай хаяг:
Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж,
МКМ 24-р байр, 1-р давхар, Улаанбаатар-48
Утас: 319016 Факс: 326941
Э-шуудан: [email protected]
Website: www.aubg.bg; www.earcmn.org