Нээлттэй Нийгэм Форум нь засаглалын ил тод байдлыг хангахад төрийн бус байгууллагуудын хөндлөнгийн хяналт тавих оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр тэдний чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2005 оноос эхлэн мониторингийн тэтгэлэгт хөтөлбөр санаачлан жил бүр хэрэгжүүлж байна.
Мониторинг гэдэг нь иргэний нийгмийн зүгээс төрийн байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, гаргаж буй бодлого, шийдвэр, тэдгээрийн гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавих замаар алдаа дутагдал, гажуудлыг нь олж тогтоон, хөдөлшгүй баримттайгаар дэлгэн үзүүлэх, улмаар тухайн асуудал, нөхцөл байдалд нийгмийн анхаарлыг хандуулж, хэрхэн засч залруулах талаар зөвлөмж боловсруулан засаглалын хүрээнд бодлого боловсруулах, гүйцэтгэх төвшинд нөлөөлөх арга хэмжээ авах цогц үйл ажиллагаа юм.
HHФ-аас орон нутгийн ТББ-уудад зориулсан мониторингийн сургалтыг 2007 оны 12 дугаар сарын 20-21-нд зохион байгуулж байгаа тул сонирхсон ТББ-уудыг урьж байна.
Өргөдөл гаргагчид дараахь материалыг бүрдүүлэн өгнө. Үүнд:
- Сонирхлоо илэрхийлсэн захидал
- Өргөдлийн маягт
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын үйл ажиллагааны тайлан
Өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу Өргөдлийн маягт [DOC]
Сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг доорх хаягаар, мөн Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn вэбсайтаас авах боломжтой.
Өргөдлийг доорх хаягаар хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа нь 2007 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 17.00 цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй.
Хаяг: Нээлттэй Нийгэм Форум, Жамьян гүний гудамж 5/1, Улаанбаатар 48, Монгол Улс
Утас: 976-11-313207 Факс: 976-11-324857 Вэбсайт: http://www.forum.mn
Э-шуудан: [email protected]