Тусгай зөвшөөрлийн тоо гуравдугаар сард 73-аар нэмэгдэв (2008-05-26)

A- A A+
Тусгай зөвшөөрлийн тоо гуравдугаар сард 73-аар нэмэгдэв (2008-05-26)

ЛИЦЕНЗ АЖИГЛАГЧ: Тусгай зөвшөөрлийн тоо гуравдугаар сард 73-аар нэмэгдэв (2008-05-26)

Н. Дорждарь ([email protected])
ННФ

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 3-р сард тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөний талаарх мэдээллийг өөрийн шинэчилсэн вэб хуудсанд байрлуулжээ. Тиймээс энэ бүртгэлд чухам ямар өөрчлөлт орсон талаарх зарим баримтыг энд толилуулж байна.


Тухайн сард нийт 114 тусгай зөвшөөрөл шинээр олгогдож, 67 шилжиж, 63 сунгагдаж, 8 цуцлагдаж, 33 дуусгавар болсноор нийт хүчинтэй тусгай зөвшөөрлийн буюу лицензийн тоо 73-аар нэмэгджээ.

Шинээр олгосон тусгай зөвшөөрөл

Нийт 114 лицензийг 132 сумын нутаг дэвсгэрт шинээр олгосон байна. 11 ашиглалтын лиценз байгаа нь 11 суманд, 103 хайгуулын лиценз нь 121 сумын нутаг дэвсгэрт хамаарч байна.

Шинээр олгосон нийт лиценз 1,041,623 га (10416,23 хавтгай дөрвөлжин км) талбай газар нутгийг хамарч байгаагаас нэг хүрэхгүй хувь буюу 6957 га нь ашиглалтын лицензийн хамрах талбай юм.  

Хамгийн том талбай бүхий 10 лицензийг Хүснэгт 1-т үзүүлэв. Эдгээр нь бүгд хайгуулын лиценз юм. Харин ашиглалтын хамгийн том талбайг хамарсан лиценз нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн эзэмшиж буй 6102 га талбайг хамарсан алтны лиценз юм.  

Хүснэгт 1. Хамгийн том талбай бүхий 10 лиценз

Дугаар

Аймаг

Сум

Газрын нэр

Эзэмшигчийн нэр (ХХК)

Талбайн хэмжээ (гектар)

1

Өмнөговь

Ноён

Завсар

Газрын эмжээр

97480

2

Сүхбаатар

Онгон

Манхан

ЗБАА

81629

3

Сүхбаатар

Эрдэнэцагаан

Эрдэнэцагаан-2

Тимаяа

58408

4

Дорноговь

Өргөн

ЭЭ-53

Эс Си И Ар

57230

5

Дорноговь

Алтанширээ

Алтанширээ-2

Риотинто монголиа

48331

6

Өмнөговь

Номгон

Шар овоо

АДАЭ

43544

7

Өмнөговь

Гурвантэс

Цагаан өндөр

Хаадын өгөөж

38589

8

Өмнөговь

Ханбогд

Номгон уул

Эг-Арвай

37110

9

Сүхбаатар

Онгон

Хар тал

Эн Эм Ти Эс

34124

10

Завхан

Тэлмэн

Даваа

Буянзориг

31689

 

Нийт талбайн хэмжээ

528134

Хамгийн олон лиценз Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт олгогдсон байна. Тухайлбал, Дорноговьд 31 лиценз шинээр олгогдсоноос 2 нь ашиглалтын, харин Өмнөговьд 28 хайгуулын лиценз олгогджээ. Хэнтий аймагт 8 лиценз олгогдсоноос 3 нь ашиглалтын байв. Нийт 11 ашиглалтын лицензийн 4 нь алт, 3 нь жонш, мөн тус бүр нэг нэг барилгын материал, нүүрс, төмөр, цагаан тугалга олборлох зөвшөөрөл байна. Мөн Улаанбаатар хотод ч 5 лиценз олгогджээ. Үүнээс 2 нь ашиглалтын зөвшөөрөл ба Маралмичид од компани Налайхад нүүрс, Сэлүүхэн компани Гишүүний аманд барилгын материал олборлохоор болсон байна.

Хүснэгт 2. Гуравдугаар сард хамгийн их лиценз олгогдсон сумд

Сум

Аймаг

Лицензийн тоо

Гурвантэс

Өмнөговь

9

Даланжаргалан

Дорноговь

6

Өргөн

Дорноговь

6

Айраг

Дорноговь

6

Баяндалай

Өмнөговь

5

Сүхбаатар

Сүхбаатар

4

Батноров

Хэнтий

3

Налайх

Улаанбаатар

3

Алтанширээ

Дорноговь

3

Улаанбадрах

Дорноговь

3

Хүрмэн

Өмнөговь

3

 

Хүснэгт 3. Гуравдугаар сард хамгийн олон лиценз шинээр авсан компаниуд

Компанийн нэр

Лицензийн тоо

Талбайн хэмжээ (га)

Мөнхсаяан

6

27284

АДАЭ

5

62660

Содгазар

5

16677

Эс Си И Ар

5

113652

Галлантстарт

4

25484

Никуайро

4

24771

Форум-Инвест

4

18998

Ануунсувд

3

33321

БХХБ

3

31274

Монгол ураниум ресурс

3

5797

Орчлон-Орд

3

20733

Си Эм Си Жи

3

5144

Тундерклап

3

13687

Нийт

51

399482

3 сард олгогдсон нийт лицензэд эзлэх хувь

45%

38%

 

Хүснэгт 4. Хамгийн их талбайд лиценз олгогдсон аймгууд (га-гаар)


Аймаг

Лицензийн төрөл

Нийт (га)

Ашиглалтын

Хайгуулын

Өмнөговь

 

 318,281

 318,281

Дорноговь

 124

 311,453

 311,577

Сүхбаатар

 

 200,827

 200,827

Завхан

 6,102

 84,096

 90,198

Хэнтий

 115

 36,287

 36,402

Дундговь

 

 15,974

 15,974

Хөвсгөл

 

 15,084

 15,084

Шилжсэн, сунгасан тусгай зөвшөөрөл

Нийт 67 лиценз нэг этгээдээс нөгөөд шилжсэн байна. Үүнээс 57 нь хайгуулын, үлдсэн 10 нь ашиглалтын лиценз байв. Зөвхөн нэг лицензийг хэсэгчилэн шилжүүлсэн ба үлдсэн бүх лицензийг бүхэлд нь шилжүүлсэн байна. Нийт 67 лицензийг 34 хуулийн этгээдээс 32 ХХК шилжүүлэн авсан байна. Хамгийн олон лиценз авсан, өгсөн компаниудын жагсаалтыг Хүснэгт 5-д үзүүлэв.

Хүснэгт 5. Гуравдугаар сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд 

Шилжүүлэгч

Шилжүүлсэн лицензийн тоо

Шилжүүлэн авагч

Авсан лицензийн тоо

Чогнонхайрхан

8

Ричфлюорит

12

Буман-Олз

6

Голденхейлс

7

Хостур

6

Эйжиа интерсепт монголиа

6

Адамасмайнинг

5

Монгсоорсэмэн

5

Эм Пи Эйч Си Эл

5

Өүякуаней

3

Монлаа

3

Эс Жи групп

3

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх 12, Дорнод аймгийн 8, Дорноговь, Хэнтий аймгийн тус бүр 6 лицензийн эзэн солигджээ. Мөн Сэлэнгийн Ерөө суманд 5 лиценз эзнээ сольсон нь сумдын хувьд их тоо байна. 

Мөн нийт 38 аж ахуйн нэгжийн 63 тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг гол төлөв 3 жилийн хугацаатайгаар сунгажээ. Төв, Дорноговь аймагт тус бүр 15, 14 ширхэг лицензийн хугацааг сунгажээ. ТройМонголиа-Алт Ресорсиз компаний 5, Бэрэнгруппын 4 лицензийг сунгасан нь хамгийн олон байна.

Цуцлагдсан буюу дуусгавар болсон тусгай зөвшөөрөл

243,331 га талбайг хамарсан хайгуулын 40, ашиглалтын 1, нийт 41 тусгай зөвшөөрлийг цуцалсан буюу дуусгавар болгосон байна. Үүнээс 33 лицензийн хугацаа дууссан бол үлдсэн 8 нь лицензийн төлбөр төлөөгүйгээс цуцлагджээ. Троймонголиа-Алт Ресорсиз, Геотрасс, Эрдэнэмонгол зэрэг компаниудын 3-4 лицензийн эрх дуусгавар болжээ. Дорноговь аймгийн Айраг, Сайхандулаан сумдын Баян-Уул хэмээх нутгийн 134377 га талбайг хамарсан хайгуулын лиценз нь дуусгавар болсон хамгийн том талбайтай лиценз байв. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар авсан Дарсун ХХК-ийн ашиглалтын лицензийг төлбөр төлөөгүйн улмаас цуцалсан байна.

Лиценз ажиглагч

Цаашид Нээлттэй Нийгэм Форумаас сар бүрийн лицензийн тоо хэмжээнд орж буй өөрчлөлтийг харуулсан ажиглагч хүснэгтийг гаргаж байх болно. Анхны ажиглалтыг Хүснэгт 6-д үзүүлэв.

Хүснэгт 6. Лицензийн хөдөлгөөнийг ажиглагч
 


Лиценз

3-р сар

Шинэ

114

Шилжсэн

67

Сунгасан

63

Цуцласан

8

Дууссан

33

Өөрчлөлт

73