Олборлох салбарын ил тод байдлыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Нээлттэй Нийгэм Форумаас дараахь сургалтад оролцохыг судлаач, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчдийг урьж байна.
Сургалтын сэдэв:
- Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлууд ба Азербайжан улсын туршлага
- Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бүрдүүлэх Азербайжан улсын туршлага
Сургалтыг Азербайжан улсын Төрийн санхүүг судлах төвийн захирал Ингилаб Ахмедов удирдан явуулна.
Сургалт 2007 оны 10-р сарын 23-ны өдрийн 10-17 цагийн хооронд Нээлттэй Нийгэм Форумын байранд болно. Сургалт үнэгүй ба орос, монгол хэлээр явагдана. Оролцогчдын тоо хязгаартай тул түрүүлж бүртгүүлсэн хүмүүсийг оролцуулна. Оролцохыг хүсэгчид 2007 оны 19-ны өдрийн дотор 313207 утсаар буюу [email protected] хаягаар Долгорсүрэнд бүртгүүлнэ үү.