Үндэсний хөгжлийн цогц бодлогын талаарх хэлэлцүүлэг боллоо

A- A A+
Үндэсний хөгжлийн цогц бодлогын талаарх хэлэлцүүлэг боллоо


Нээлттэй Нийгэм Форум ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эрдэмтэн судлаачдын боловсруулсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого” баримт бичгийн төслийг УИХ-ын ажлын хэсгийн санал болгосны дагуу иргэний нийгмийн  хүрээнд хэлэлцүүлэх гэж байна.

Уулзалт хэлэлцүүлэг 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу Мягмар гарагийн 15.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болов. 

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Үндэсний хөгжлийн цогц бодлого (төсөл)-д өгсөн санал шүүмж [PDF]

ХӨТӨЛБӨР

15:00  Нээлт
            Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал П. Эрдэнэжаргал
            УИХ-ын гишүүн, УИХ дахь ажлын хэсгийн ахлагч Т. Очирхүү

15:15 МУ-ын МХЗ-д суурилсан ҮХЦБ-ын баримт бичигт хийсэн санал, шүүмж
            МУ-ын ерөнхий сайд асан, МУ-ын гавьяат эдийн засагч, доктор, профессор Д. Бямбасүрэн
            Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал П. Эрдэнэжаргал, менежер Б. Мөнхсоёл

16:05  МУ-ын МХЗ-д суурилсан ҮХЦБ: Хөдөө аж ахуй , бүс нутгийн бодлогод өгөх санал
            Бодлого судлалын төвийн тэргүүн А. Энх-Амгалан

16:20  МУ-ын МХЗ-д суурилсан ҮХЦБ: Эдийн засгийн өсөлт, хөгжлийн бодлогод өгөх санал
            Шинэ бодлого хүрээлэнгийн тэргүүн Д. Жаргалсайхан

16:35  Ерөнхий хэлэлцүүлэг: Асуулт, хариулт, санал

17:50  Хаалтын үг
            УИХ-ын гишүүн, УИХ дахь ажлын хэсгийн ахлагч Т. Очирхүү
            Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал П. Эрдэнэжаргал