ННФ-ын 2007 оны Мониторингийн тэтгэлэгт шалгарсан ТББ-ууд

A- A A+
ННФ-ын 2007 оны Мониторингийн тэтгэлэгт шалгарсан ТББ-ууд

ННФ-ын 2007 оны Мониторингийн тэтгэлэгт шалгарсан ТББ-ууд

2007 оны 5 сард гурав дахь удаагаа зарласан төрийн үйлчилгээний мониторингийн хөтөлбөрт нийт 64 төслийн санал ирснээс 15 төсөл шинээр шалгарлаа.  Түүнчлэн 2006 онд мониторингийн төсөл амжилттай хэрэгжүүлсэн хоёр байгууллага нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилгоор нэмэлт тэтгэлэг аван төслөө хэрэгжүүлж эхлээд байна.

¹

Байгууллагын нэр

Мониторингийн төслийн нэр

Төслийн зорилго

1

Дархан- Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн Хөдөлгөөн

Төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдал

Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын төрийн үйлчилгээний  байгууллагуудын иргэдэд үзүүлж буймэдээллийн үйлчилгээнд хүний эрх зөрчигдөж буй эсэх талаар баримт мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх, Авилгатай тэмцэх газраас гаргасан зөвлөмж болон  холбогдох хуулийн заалтанд мониторинг хийх замаар мэдээллийн ил тод байдал, төрийн мэдээллээр үйлчлэх үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах гол асуудлуудыг  тодорхойлж, санал зөвлөмж боловсруулах

2

Филантропи Хөгжлийн Төв

Эд хөрөнгө түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн үйлчилгээнд хийх мониторинг

Эд хөрөнгийн эрхийн Улсын Бүртгэлийн Газар, түүнтэй холбоотой үйл ажиллагаа хэрэгжүүлдэг газруудын иргэд, аж ахуйн нэгжийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн үйлчилгээнд хөндлөнгийн мониторинг үнэлгээ хийх

3

Хүний Эрх Хөгжил Төв

Ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох үйл явцын мониторинг

Ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох үйл явц хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг үнэлэн, оршиж байгаа дутагдлыг илрүүлж,  зөвлөмж боловсруулах

4

Зориг Сан

ЗГ-аас иргэдэд сургалтын тэтгэлэг, зээл олгох үйл ажиллагаанд хийх мониторинг

Төрийн сангаас Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамаар дамжуулан гадаадын болон дотоодын их, дээд сургуульд сурч буй оюутнуудад олгож буй төрийн сангийн зээл хэр бодитой, шударга явагддаг талаар судлах

5

Монголын Хувийн Мал Эмнэлэгийн Холбоо

Төрөөс мал эмнэлэгийн эм бэлдмэлийн зарцуулалтад зориулж буй санхүүжилтийг оновчтой болгох

Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон аймгуудад мал эмнэлэгийн эм бэлдмэлийн захиалга, нийлүүлэлт, улсаас өгч буй санхүүжилт, зарцуулалтад мониторинг хийн үнэлэлт дүгнэлт өгөх

6

Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо

Сонгоё, Сонгуулъя

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуульд эрх тэгш оролцох, саналаа нууцаар өгөх, чөлөөтэй илэрхийлэх эрх хэрхэн хангагдаж байгаад мониторинг хийж, зохих зөвлөмж боловсруулах

7

Газар Тариалан Хөгжүүлэх Сан

Газар тариалангийн салбарт пестицидийн хэрэглээнд мониторинг хийх

Улаанбаатар хот, Төв аймгийн Борнуур, Баянчандмань болон Замын-Үүдэд газар тариалангийн салбарт химийн хорт бодис/пестицидийг  хэрэглэхтэй холбогдсон хууль эрх зүйн орчинд дүгнэлт хийж, хяналт хэрэгжүүлэх ёстой байгууллагуудын үйл ажиллагаанд мониторинг хийх

8

Нийгмийн Халамж Хамтын Ажиллагаа Сан

Тогтвортой Амьжиргаа Хөтөлбөрийн хэрэгжилт

Хөвсгөл болон Өвөрхангай аймгуудад Дэлхийн Банкны санхүүжилтээр Монгол улсын хэмжээнд хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа” төслийн хэрэгжилтэнд мониторинг хийж зөрчилтэй байгаа асуудлуудыг илрүүлэн гаргаж, баримтжуулах, зөвлөмж гаргах

9

Бор Өндөр Загвар хот

Төлбөрийн орлогын мониторинг

Хэнтий аймгийн Зүлэгт, Галшар, Дархан, Баянмөнх сумдын нутаг дэвсгэрт байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд хуваарилан зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хуулийн хэрэгжилтэнд мониторинг хийх

10

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхчүүдийн Холбоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамруулах үйл явц, боловсролын шинэ хуулийн хэрэгжилт

Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдээс тус бүр нэг ЕБС-ийг сонгон авч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суурь боловсролд тэгш хамруулах үйл явц, мөн боловсролын хуулийн хэрэгжилтэнд мониторинг хийх

11

Говь-Алтай- НДЭХ

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх хуулийн мониторинг

Говь-Алтай аймгийн эрүүлжүүлэх байранд орсон иргэдийн эрхийн өнөөгийн байдлыг тодорхойлох, эрүүлжүүлэх байранд орсон иргэдийн эрхийг хангахад чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулах мэдээллийн суурь бүрдүүлэх

12

Сайн Үйлс

Нийгмийн халамж эзэндээ очихсон

Нийгмийн халамжийн тухай хууль 3 удаа УИХ-аар шинэчлэн найруулж батлагдсан ч орон нутгийн баг, хорооны засаг дарга нар халамж үйлчилгээг шударга бусаар хүртээж байгаа явдалд судалгаа хийж нөлөөллийн арга хэмжээ авах

13

Авилгатай тэмцэх сэтгүүлчдийн клуб

Авилгын эсрэг хуулийн хэрэгжилтийн мониторинг

Авлигын эсрэг хуулийн 7 зүйлийн хэрэгжилтэд мониторинг хийж хуулийг боловсронгуй болгох хэрэгжилтийг хангах талаар зөвлөмж боловсруулах

14

ХБИ-н Айвуун ТББ

ХБИ-н хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиудын хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбогдох зүйл, тэдгээрийн хэрэгжилттэй холбоотой гарсан тогтоол, тушаал, журмын хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх

15

Гэгээ Мандал Сан

Нөхцөлт Мөнгөн Тэтгэмж

Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн үйлчилгээг ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн хүрч байгаад хийсэн мониторингийн үр дүнд үндэслэн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн  нөлөөллийн үйл ажиллагаа явуулах

16

Хөгжлийн Санаачлага, Бодлого Судлалын Төв

Эмнэлэгийн мэргэжлийн лиценз олголтын мониторинг

Нийслэлийн 1, 2, 3 дугаар шатлалын эмнэлэг, Эмнэлэгийн мэргэжилтний зөвшөөрөл олгох байгууллагуудын эрүүл мэндийн лиценз олголтын механизмд явцын үнэлгээ хийж, лиценз олголтын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулан нөлөөллийн үйл ажиллагааг явуулах, олон нийт, мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчдын анхаарлыг уг асуудалд хандуулан, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх

17

Мидас

Төрийн байгууллагуудын вэбсайтын мэдээллийн мониторинг

Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр  хотуудад төрийн байгууллагуудын вэб сайтуудын мэдээллийн агуулга хэрхэн шинэчлэгдэж буй, иргэд тэдгээр вэб сайтуудаас хэрхэн мэдээлэл авч буйд мониторинг хийх болон вэбэд нээлттэй мэдээлэл нийтлэх замаар төрийн байгууллагуудын ил тод байдлыг дээшлүүлэх санал зөвлөмж боловсруулах