Олборлох салбарын ил тод байдлыг дэмжих жижиг төсөл шалгаруулна

A- A A+
Олборлох салбарын ил тод байдлыг дэмжих жижиг төсөл шалгаруулна

Олборлох салбарын ил тод байдлыг дэмжих жижиг төсөл шалгаруулна

Монгол Улсад хэрэгжиж буй Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга (ОҮИТБС)-ын үйл явцад оролцох иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжихэд зорилгоор Дэлхийн банкны Хөгжлийн тэтгэлгийн хөтөлбөр болон  “Орлогын ажиглагч хүрээлэн” олон улсын байгууллагууд хамтран жижиг төслүүдэд санхүүжилт олгохоор боллоо. Энэхүү санхүүжилтийг Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аар дамжуулан олгох юм.

Тус санаачлагыг дэмжих сонирхолтой иргэний нийгмийн байгууллагуудыг жижиг төсөл шалгаруулах уралдаанд оролцохыг урьж байна. Төсөл нь:

  1. ОҮИТБС-ын үзэл баримтлал, зарчмын хүрээнд компани, төр засаг, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжих,
  2. ОҮИТБС-ын дагуу тодорхой компани болон Засгийн газрын агентлагуудын тайлан гаргах үйл явцад нөлөөлөх, үр дүнгээр нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх,
  3. Олборлох салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээ, мөн лиценз олголтын үйл явцыг нээлттэй, ил тод болгоход чиглэсэн байна.

ОҮИТБС-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ННФ-аас, мөн www.eiti.mn болон www.eitransparency.org вэб хуудаснаас авах боломжтой.

Төслийн санхүүжилтийн хэмжээ таван мянган ам. доллараас хэтрэхгүй байна.

Сонирхогч байгууллагууд дараахь материалыг 2007 оны 9 дүгээр сарын 14-ний дотор ННФ-д ирүүлэх шаардлагатай. Үүнд:

  1. Өргөдөл (тухайн байгууллагын эрхэм зорилгод тухайн төсөл хэрхэн нийцэж байгааг тодруулсан байх)
  2. Төслийн төлөвлөгөө (зорилго, хамрах цар хүрээ, гарах үр дүн г.м.)
  3. Нарийвчилсан төсөв (өөр санхүүжилтийн эх үүсвэр байгаа бол түүнийг тусгасан байх)
  4. Байгууллагын гэрчилгээний хуулбар
  5. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүн, товч анкет
  6. Дээрх материалын цахим хувилбар (дискээр, эсвэл и-мэйлээр [email protected] хаягаар илгээнэ үү) 

Нэмэлт мэдээлэл авах сонирхолтой бол 2007 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 10.00 цагаас ННФ-ын хурлын танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Манай хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъяан гүний гудамж 5/1
Сүхбаатар дүүрэг 210648
Улаанбаатар, Монгол Улс