“Монголын Хөгжлийн Зах-2007” уралдаант тэтгэлэг хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтанд орсон төслүүд
Доорх шалгарсан байгууллагууд, багуудийн төлөөлөгч нарыг 2007 оны 09 сарын 07 нд Улаанбаатар хотноо зохиогдох “Монголын Хөгжлийн Зах-2007” үйл ажиллагаанд оролцохыг урьж байна. Энэхүү нээлттэй арга хэмжээний үеэр шилдэг төслүүдийг шалгаруулах, мөн бусад арга хэмжээнүүд зохион явагдана.
Эхний шатны шалгаруулалтанд орсон төслүүдийн жагсаалтыг эндээс үзнэ үү [DOC]
Мэдээллийн семинар
Шалгарсан байгууллагууд, багуудад дараагийн шатны шалгаруулалтанд болон МХЗ-2007 арга хэмжээнд оролцох тухай мэдээллийн семинар дараах хуваариар явагдана.
УБ хотноо: 2007 оны 7 сарын 17 –ны 11 цаг болон 15 цагт Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн Газар
Аймгийн хүмүүст: 2007 оны 7 сарын 18 –ны 11 цагт Алсын зайны семинар холбогдох аймгийн боловсрол соёлын газрын алсын зайны сургалтын төвөөр дамжуулан доорх аймгуудтай холбогдоно.
Алсын зайны семинарт холбогдох аймгууд: Архангай, Орхон, Дархан-Уул, Багануур, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Төв аймаг
Бусад аймгуудын хүмүүстэй жич холбогдох болно.