Оюу толгой ордын нөөц баялгийн хэмжээ өслөө (2006.02.14)

A- A A+
Оюу толгой ордын нөөц баялгийн хэмжээ өслөө (2006.02.14)

Оюу толгой ордын нөөц баялгийн хэмжээ өслөө (2006.02.14)

Канадын "Нортерн Майнер" сонинд мэдээлснээр Оюу толгойн ил уурхайгаар ашиглах Өмнөд Оюутын ордын батлагдсан болон боломжит нөөц баялгийн хэмжээ 0,73 хувийн эквиваленттэй 930 сая тонн хүдэр гэж Австралийн "Жи Ар Ди Минпрок" пүүс тогтоосон байна. Үүнээс олборлож болох зэсийн хэмжээ дөрвөн сая тонн орчим байх ба алтны хэмжээ 236, 4 тонн байх юм гэсэн утгатай мэдээ өнөөдрийн өдөр тутмын сонинуудад гарчээ. Уг мэдээнд цааш нь дурдахдаа:

"Айвенхоу Майнз Монголиа Инк" компани далд уурхайн Хюго Дамметын ордын хайгуулын өрөмдлөгийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бөгөөд боломжит, батлагдсан нөөцийн хэмжээ нэмэгдсээр байна. 2005 оны эцсээр гаргасан тайланд дурдсанаар Хюго Даммет ордын тогтоогдсон нөөц баялаг нь 2,15 хувийн эквиваленттэй 582 сая тонн хүдэр буюу нэг тонн хүдэрт 1,89 кг зэс, 0,41 грамм алт агуулагдаж байна гэсэн үг. Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч "Айвенхоу Майнз Монголиа Инк" компани ашиглалтын 35 жилийн хугацаанд үүнээс 30 гаруй тэрбум ам.долларын баялгийг олборлож боловсруулан зах зээлд гаргахаар төлөвлөж байна.

Одоогоор "Айвенхоу Майнз Монголиа Инк" компани барилга угсралт, газрын гүнд нэвтрэх ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа бөгөөд 2005 онд нийт 17, 58 тэрбум төгрөгийг ашигт малтмалын лицензийн төлбөр, орлогын болон үл хөдлөх албан татвар, НДШ, эрүүл мэндийн даатгал болон бусад татвар, суутгалд төлөөд байна. Үүнээс Ханбогд сумын төсөвт газар, ус, замын төлбөрт 21,7 сая төгрөг оруулжээ хэмээн бичсэн байна.