Лиценз олгохыг түр зогсоов (2006.02.15)
Үйлдвэр худалдааны сайд Б..Жаргалсайхан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг шинээр олгох, шилжүүлэх болон цуцлахгүй байх шийдвэр гаргажээ. Тэрбээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын албан хаагчдын цалинг нь олгохоос өөрөөр санхүүгийн гуйвуулга, төлбөр тооцоо хийхгүй байхыг тус байгууллагын удирдлагад анхааруулсан байна. Хэрэв зайлшгүй шалтгаан гарвал Үйлдвэр худалдааны яамнаас зөвшөөрөл авах хэрэгтэй хэмээн мөн мэдэгдсэн байна. Үйлдвэр худалдааны сайдын тогтоолд дурдснаар бол Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан аж.