Алт олборлолт буурчээ (2006.02.16)
Монгол банкнаы мэдээлснээр, алт олборлодог 13 аж ахуйн нэгж, байгууллага болон зургаан иргэн 2006 оны нэгдүгээр сард 312.2 кг алт олборлон Монгол банкинд худалдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 171.5 кг-аар буурчээ. Алт олборлолтын хэмжээгээр "Алтан Дорнод Монгол", "Гео Эрин", "Гурван дөхөм", "Их хаан уул", "Капитал Ресурс", "Менерал Ресурс", "Тосон алт", "Уулын эх" зэрэг аж ахуйн нэгж тэргүүлсэн аж.