Ардчилсан нам Засгийн газарт сануулга өглөө (2006.02.20)

A- A A+
Ардчилсан нам  Засгийн газарт сануулга өглөө (2006.02.20)

Ардчилсан нам  Засгийн газарт сануулга өглөө (2006.02.20)

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж Ерөнхий сайд М.Энхболдод хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, төрийн албан хаагчийг хууль бусаар халах үйл ажиллагааг төрийн аль ч байгууллагад явуулахгүй байхыг Ерөнхий сайд М.Энхболдод урьдчилан анхааруулсан мэдэгдлийг Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл гаргаж байсан билээ. Гэтэл үүнийг үл тоомсорлон бүтцийн өөрчлөлт нэрээр Улсын мэргэжлиин хяналтын газар, Төрийн өмчийн хороо зэрэг төрийн өмч хариуцсан хяналт шалгалт явуулдаг байгууллагуудад төрийн алба хаагчийг бөөнөөр нь хоморголон яаравчлан халлаа. Энэ нь Ц.Элбэгдоржийн Засгийн газраас хээл хахууль авилгалтай тэмцэж, 2000-2004 онд төрийн өмчийг шамшигдуулсан болон нййслэлийн газар олголтын булхайтай хууль бус үйлдлүүдийг нь илчилж таслан зогсоосны хариу болгон илэрсэн гэмт үйлдлүүдээ нуух, цаашид урьдын адил хяналтгүй идэж уух, өмнөх байдлаа бий болгосон хомхой санаатай улстөрийн хууль бус ажиллагаа гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөл үзэж байна. Эдгээр үйлдлийг эрс буруушааж энэхүү хууль бус шйидвэрээ нэн даруй цуцалж, цаашид ч улстөрийн зорилгоор халаа сэлгээ хийхгүй байхыг шаардаж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол М.Энхболдын Засгийн газрыг огцруулах болно гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна гэжээ.