Шинэ намын туг, тэмдгийн эх загварыг гаргана гэлээ (2006.02.27)

A- A A+
Шинэ намын туг, тэмдгийн эх загварыг гаргана гэлээ (2006.02.27)

Шинэ намын туг, тэмдгийн эх загварыг гаргана гэлээ (2006.02.27)

“Монголын мэдээ” сонинд мэдээлснээр, Ардчилсан намаас хөөгдсөн М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарын лидерүүд "Ардчилал, шударга ёсны нам" байгуулахаа нэгэнт зарласан. Үүнийг дагаад Ардчилсан намын зарим гишүүн байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, дэд сайд П.Улаанхүү намаасаа гарах өргөдлөө өгсөн байна. Мөн тус намын жирийн гишүүдийн дунд ч шинэ нам байгуулахаа зарласан М.Энхсайхан нарыг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн МоАХ-ны анхны гишүүн, Ардчилсан намын хорооны гишүүн Б.Баттөр “Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын гишүүн сонгуультай. Ардчиллыг анхнаас нь дэмжиж, хөгжүүлэхэд өөрийн чадах хэрээр үүргээ гүйцэтгэж яваа хүн. М. Энхсайхан нар шинэ нам байгуулах тухай сонссон. Их зөв гэж бодож байна. Ардчилал анхнаасаа эрх чөлөө, шударга ёсны төлеө тэмцэл байсан. Би Ардчилсан намаа хүчирхэг байгаасай гэж хүсдэг боловч хүссэнд хүрэхгүй, сэтгэл дундуур байсан юм. Харин нэр бүхий гишүүд шинэ нам байгуулах гэж байгааг дуулаад сэтгэл амсхийлээ. Шинэ намд манай шударга хүмүүс нэгдэнэ гэдэгт итгэж байгаа. Харин шинэ намд "шударга ёс" гэдгээсээ илүү "Эрх чөлөө" гэдэг үгийг сонгож авбал зүгээр санагдсан. Эрх чөлөөнд дургүй хэн ч байдаггүй биз дээ. Би архитекторч хүн. Өнөөдрөөс эхлэн шинэ намын туг, тэмдгийн эх зургийг гаргах талд ажиллах болно” гэж хэлэв гэж тус сонин мэдээлжээ.