Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас санаачлан “Төсвийн ил тод байдал” сэдэвт иргэний нийгмийн форум 2007 оны 11-р сарын 19-ний өдрийн 14:30 цагт зохион байгуулагдлаа.
Уг форум нь ННФ-аас 2006 онд зохион байгуулсан “Төрийн ил тод байдал: нийгмийн баялаг хуваарилалт” сэдэвт үндэсний форумаас гаргасан төсвийн ил тод байдлыг хангахад чиглэсэн 9 зүйл бүхий зөвлөмжийн хэрэгжилтийг цэгнэн хэлэлцэх зорилготой юм. Уулзалтаар бүх шатны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл болон тайлагналт ил тод, иргэд олон нийтэд нээлттэй байж чадаж байгаа эсэхийг хэлэлцээд, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдөв.
14:30-14:40 | Форумыг нээх Ж. Уртнасан, Хурлын дарга |
14:40-14:55 | Төсвийн ил тод байдлыг хангах чиглэлээр төрийн яамдын хийж байгаа ажлын тухай мэдээлэл Сангийн Яам-Сангийн Яамны төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б. Батжаргал Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн яам Эрүүл мэндийн яам |
14:55-15:10 | “Төсөв илүү нээлттэй ч хариуцлага тооцолт үгүйлэгдэж байна" ( PDF) Н. Дорждарь, Нээлттэй Нийгэм Форум |
15:10-15:30 | “Төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ил тод байдал: ухарсан уу, урагшилсан уу?" (PDF) О. Мөнхбат, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал |
15:30-15:40 | 2006 оны үндэсний форумаас төсвийн ил тод байдлыг хангах чиглэлээр гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг хэмжсэн тойм судалгаа (PDF) Ажлын баг |
15:40-17:10 | Хэлэлцүүлэг: Төсвийн ил тод байдал, түүнийг сайжруулах арга зам |
17:10-17:30 | Форумаас гарах зөвлөмжийг хэлэлцэх |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |