Оюу толгой: Байр суурийн өөрчлөлт (2006.03.15)
Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан Оюу толгойн асуудлаар дахин нэг ярилцлага өгчээ. Тэрбээр үүнээс хойш хэвлэлд энэ тухай дахин юу ч ярихгүй хэмээн “АЭ” сонины энэ өдрийн дугаарт мэдэгдсэн байна. Юуны өмнө ноён Б.Жаргалсайхан ярихдаа, "Оюу толгой"-н орд газрын хувьд "Цагаан суварга", "Таван толгой" гэсэн ордтой нэг гурөалжин дотор байдаг. Энэ гурван ордын дунд ус, экологи, татвар түрээс, тээвэр, эрчим хүч, хүний нөөцийн асуудал гээд шийдэх нэг цогц асуудал бий. Энэ бүхнийг "Алтан гурвалжин Үндэсний хөгжил" гэсэн хөтөлбөрийн хүрээнд харилцан ашигтай, зөв зүйтэй шийдэхийн тулд хоёр талаасаа хэл амаа ололцож, хэлэлцээрийн ширээний ард ярилцаж тохирохоос өөр арга байхгүй гээд гэхдээ хамтарч ажиллахыг ганцхан хувь эзэмших гэдэг утгаар ойлгоод байж болохгүй гэсэн байна.
Та саяхан үнэ цэнэтэй, стратегийн чухал ач холбогдолтой орд газруудын 51 хувийг төрийн мэдэлд авна гэж мэдэгдсэн гэсэн асуултад тэр хариулахдаа, улсын хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн асар их хөрөнгө мөнгө зарсан орд газруудад хувь эзэмшиж, хамтарч ажиллах хэрэгтэй гэж би хэлсэн. Тэр бол зөвхөн санал. Би байж болох нэг санал хэлснийг сэтгүүлчид 51 хувийг нь авах гэж байна. Авлаа гэж бичээд байж болохгүй. Үгүй бүр, 100 хувийг нь ч худалдан авч болно. Тэртээ тэргүй эдний хувьцаа бирж дээр зарагдаж байгаа юм чинь бид мөнгөө барьж очоод л худалдаж авахад асуудал байхгүй гэжээ.
50:50 гэсэн хувилбарыг санал болгож буй хөдөлгөөнүүд таныг өөрсдийнхөө талд байгаа гээд байх шиг дуулдсан гэхэд Б.Жаргалсайхан: “Эцсийн бүлэгт хувьцааг нь 30, 50, 100 хувиар авахад асуудал байхгүй. Гол нь хуулийн хүрээнд гэрээ хэлэлцээр хийх ёстой. Ийм учраас би хамгийн их эрсдэл хийж, хамгийн их хөрөнгө зарцуулж, хамгийн том олборлолт хийхээр зэхэж буй энэ компанийг дэмжиж байгаагаа хэлэх байна. Тэгээд ч энэ салбарыг хариуцаж байгаа сайдын хувьд ч дэмжих үүрэгтэй гэжээ.
Таны дэмжлэг дунд Монголын эрх ашиг ямар төвшинд байгаа вэ гэсэн асуултад Монгол Улсад ямар ашиг өгөх вэ гэдэг нь манай талын асуудал. Үүнд бид өөрсдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Татвараа нэмэх үү, багасгах уу гэдгийг бид шийднэ. Энэ салбарын сайдын хувьд Монголд, монголын ард түмэнд байж болох хамгийн ашигтай байдлаар гэрээ хийнэ гэж Үлйдвэр худалдааны сайд ярьсан байх аж. Саяхан Засгийн газрын хуралдаанаар "Айвенхоу майнз"-тай байгуулах Тогтвортой байдлын гэрээний тухай хэлэлцсэн. Хүмүүс гэрээ байгуулах хугацааг түргэвчлүүлэх нь гэж ярих болж гэхэд тэр улстөр хийж байна гээд энэ компанийг улстөрөөс аль болох хол байлга гэжээ.
Харин яг үүнтэй зэрэгцэн “Айвенхоу майнз”-тай хийх тогтвортой байдлын гэрээний талаар эдийн засгийн ухааны доктор, уурхайн инженер, геологич С.Авирмэдтэй Өдрийн сонинд /¹064/ бас ярилцлага өгчээ. Саяхнаас Засгийн газар, Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Шадар сайд Тогтвортой байдлын гэрээг яаравчлах хэрэгтэй, тvргэлье гэж танай сонин болон бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярьсан байна лээ. Бидний ойлгож байгаагаар энэ гэрээг яаравчлан хийх vндэслэл алга. Яагаад гэвэл, тийм гэрээг 15 жилийн хугацаагаар байгуулна гэсэн мэдээлэл байна. Хэрэв ингэвэл 7.5 жил огт татвар өгөхгvй, дараагийн 7.5 жилд нь 50 хувь татвараас чөлөөлнө гэсэн vг. Ийм болохоор “Айванхоу майнз” компанитай Оюу толгойн ордыг ашиглах талаар тогтвортой байдлын гэрээ байгуулах vндэс нөхцөл бvрдээгvй гэж доктор С.Авирмэд мэдэгдсэн байна. Тэрбээр Оюу толгой ордын хайгуул бvрэн гvйцэд дуусаагvй учраас Оюу толгойн ордын нөөцийн хэмжээ Монгол Улсын эрх бvхий байгууллагад орж ирээгvй. Мөн Оюу толгойн ордыг ашиглах эцсийн шатны техник-эдийн засгийн vндэслэл гараагvй байгаа нөхцөлд Засгийн газар гэрээ хийнэ гэдэг туйлын хариуцлагагvй асуудал хэмээн үзэж байна.
Оюу толгойн ордыг ашиглах тухай Монгол Улсын төр, засгийн бодлого одоо хvртэл алга гэж тэрээр хэлээд харин ноён Фридландын өөрийнх нь төлөвлөгөө байгаа гэжээ. Тэр төлөвлөгөө нь Оюу толгойн ашигт малтмал зэсийн хvдрийг ил ба далд аргаар ухаж аваад баяжуулан, 25-28 хувийн зэс бvхий тvvхий эдийг Хятад руу 80 км замаар ачааны машинаар зөөх л хувилбар гэж тэр ярьсан байна. Гэхдээ Фридландыг бас ойлгох ёстой. Мэргэжилтний зvгээс бодоход нэг талаас энэ хvн ордод бvрэн гvйцэд хайгуул хийнэ гэж хугацаа алдсан. Бидний мэргэжилтнvvдийн бодож байгаагаар уг нь эхний хэсгийн хайгуулыг бvрэн гvйцэд дуусгаад, vvндээ тохируулан техник технологийн шийдэл гаргаад, техник-эдийн засгийн vндэслэлээ гаргасны дараа ашиглах асуудлыг ярьж болох байсан. Ингээгvйгээс аль аль талдаа ашиггvй болоод байгаа гэжээ.
Хэрвээ Монгол Улс төртэй юм бол өөрийнхөө нөхцөлийг соёлтойгоор “Айвенхоу майнз”-д ч байна уу, эсвэл өөр улсын ямар компани байна тvvнд хэлэх ёстой гэж С.Авирмэд хэлжээ. Харин түүнийхээр тэр нөхцөл гэдэгт Оюу толгойгоос гарах хvдэр, зэсийн баяжмалыг хайлуулах vйлдвэр юуны өмнө байх ёстой. Хоёрдугаарт, зэсийн vйлдвэрийг бидний тооцоогоор Чойр эсвэл Шивээговь орчим байгуулах учиртай. Оюу толгойгоос миний тооцож байгаагаар Зvvнбаян хvртэл 330 гаруй км төмөр зам тавих юм. Мөн цахилгааны асар их хэрэгцээ гарна. Тавантолгойн ордыг тvшиглээд Оюу толгойгоос дутахгvй том vйлдвэр байгуулах ёстой. Тавантолгой Оюу толгой хоёрыг 100 км төмөр замаар холбоно. Ингээд Тавантолгойн уурхайн дэргэд 300-гаад мегаватт цахилгаан эрчим хvч vйлдвэрлэх дулааны том цахилгаан станц барих ёстойгэж тэр үзэж байна. Түүний ярьсан дотроос судлууштай, биелэхгvй байх магадлалтай ганцхан л зvйл бий. Юу вэ гэхээр, 500-600 мянган тонн зэс хайлуулах vйлдвэр тvvхий эдээ боловсруулах vед хvхрийн хvчил маш их гардаг. Тvvнийг яахав гэдэг асуудал байгаа. Ганцхан биелэгдэхгvй байж болох юм нь л энэ гэж доктор С.Авирмэд мэдэгджээ.
Ашиг хуваарилах хувилбарын тухайд С.Авирмэд хэлэхдээ, үйлдвэр байгуулах дэлхийн гурван зарчим байдаг. Нэгд, vндэсний vйлдвэр, эсвэл хамтын vйлдвэр, гуравт тvрээсийн vйлдвэр байдаг. Монгол Улс сvvлийн 10-аад жил хамгийн муу, өөртөө хохиролтой хувилбарыг бариад байна. Энэ бол тvрээс гээд “Бороо”-гийн ордыг жишээлжээ. Оюу толгойн ордын хувьд хамтын vйлдвэр байх нь тохиромжтой гээд мухар сохроор ашгийнхаа тал хувийг өг гээд байх нь утгагvй асуудал хэмээжээ.