“Монголын Хөгжлийн Зах – 2007”-д шинэ санаагаа уралдуулна уу!
Дэлхийн банкнаас санаачлан зохион байгуулж байгаа “Монголын Хөгжлийн зах-2007” уралдаант тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө өгөх хүсэлтэй Дэлхийн банкнаас санаачлан зохион байгуулж байгаа “Монголын Хөгжлийн зах-2007” уралдаант тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө өгөх хүсэлтэй иргэний нийгмийн байгууллагууд, судлаач, эрдэмтэд, залуучууд болон иргэдэд зориулан уг төсөлд оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт 2007 оны 4 дүгээр сарын 13-нд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 15:00 цагт эхэллээ.
![]() |
![]() |
![]() |
![]() |
Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн суурь үйлчилгээг ядуу ба эмзэг бүлгийнхэнд илүү хүртээмжтэй, илүү чанартай хүргэх шинэ санаа бүхий төслүүдийг дэмжих бөгөөд төслүүд нь доорхи сэдвийг хүрээнд бэлтгэгдсэн байх:
- Боловсрол
- Эрчим хүч
- Эрүүл мэнд
- Байгаль орчин
- Ус, эрүүл ахуйн нөхцөл
- Мэдээлэл Холбооны Технологи
( МХТ-ийн дэвшлийг нийгмийн аливаа үйлчилгээг сайжруулахад ашиглах )
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон оролцох өргөдлийн маягтыг http://www.mongoliadm.mn вэб хуудаснаас үзэх боломжтой.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2007 оны 5 сарын 30-ны 17.00 цаг
Уулзалт болох газар:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж 5/1
Сүхбаатар дүүрэг
Утас: 313207
Факс: 324857
Вэб хуудас: http://www.forum.mn
Харилцах хаяг
Дэлхийн Банкны УБ дахь төлөөлөгчийн газар
MCS Плазагийн 5 давхар
Сөүлийн гудамж-4, Улаанбаатар 210648
Утас: 312647
Факс: 312645
Цахим хаяг: [email protected]
вэб хуудас: http://www.mongoliadm.mn