Мониторингийн туршлага солилцох, түншлэх уулзалт боллоо
ННФ-аас ТББ-уудад зориулсан Мониторингийн туршлага солилцох, түншлэх уулзалт 2007 оны 4 дүгээр сарын 10-12-нд зохион байгуулав. Уг уулзалтад ННФ-ын Мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрт 2005-2006 онд оролцсон болон 2006-2007 онд оролцож буй нийт 29 ТББ-ын мониторингийн төслийн багийн гишүүд оролцож мониторинг хийсэн арга туршлага, болон хуримтлуулсан туршлага, оновчтой тактик, мониторинг хийх арга зүй, алдаа сургамжийнхаа талаар илэн далангүй ярилцаж санал бодлоо хуваалцлаа.
![]() |
![]() |
![]() |
![]() |