Б.Жаргалсайхан: Тогтвортой байдлын гэрээг хуйвалдааны журмаар шийдэхгүй (2006.03.22)

A- A A+
Б.Жаргалсайхан: Тогтвортой байдлын гэрээг хуйвалдааны журмаар шийдэхгүй (2006.03.22)

Б.Жаргалсайхан: Тогтвортой байдлын гэрээг хуйвалдааны журмаар шийдэхгүй (2006.03.22)

Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан “Өдрийн сонин”-д /¹070/ ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Тэрбээр манай улсад албан бусаар айлчилж буй АНУ-ын Төрийн наийн бичгийн дарга Жеймс Бейкер болон түүний хүүг  өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалт цаг орчим үргэлжилсний дараа Б.Жаргалсайхан тус сонины сэтгүүлчид  ярилцлага өгчээ. Тэрбээр ноён Ж.Бейкер юу ярьсан талаар хэлэхдээ, Айвенхоу Майнзтай танай Засгийн газар энэ бизнесийг яаж хуваалцаж хийх, хийхгүй гэдгийг та нар хамтарч сууж байгаад шийдэх асуудал. Мэдээж хэрэг Монголын ард түмэн, Монголын Засгийн газрын эрх ашиг нэгд тавигдах ёстой. Хоёрт, хөрөнгө оруулагч Айвенхоу Майнз компанийн эрх ашгийг бодолцоорой. Хоёр тал хоёул үр өгөөжтэй ашигтай байх учиртай гэсэн зүйлийг хэлж санал болгосон гэжээ.  “Айвенхоу Майнз” компанитай хийх тогтвортой байдлын гэрээг  геологи хайгуулын ажлаа хийж дуусгаад, нөөцөө баталгаажуулж, техник, эдийн засгийн үндэслэлээ гаргасан нөхцөлд хийх учиртай хэмээн ноён Б.жаргалсайхан хэлсэн  байна. Одоогоор “Айвенхоу Майнз” тэр нөхцөлүүдийг арай хангаагүй байна гэж тэр үзэж байна.

Сайд Б.Жаргалсайхан  “Айвенхоу Майнз”-ийн Удирдах зөвлөлийн гишүүдтэй  албан Канадад уулзахдаа Монголын Засгийн газар танай компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшье гэсэн саналыг хэлсэн аж.  Тэрбээр  уг компанийн Удирдах зөвлөлийн 11 захирлын тавтай нь уулзжээ. .Харин ноён Фрийдландтай уулзаагүй юм байна. Энэ саналаа Засгийн газрын хуралдаанд мөн  тавьсан аж. Одоогоор аль аль нь асуудлыг судалъя, хэлэлцье гэсэн хэмжээнд л байгаа гэж тэрбээр ярьжээ. Асуудлыг  нээлттэй шийднэ гэдэгт Б.Жаргалсайхан найдаж буй гэнэ. Ерөөс Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон орд дээр 51:49 гэсэн харьцаагаар шийднэ гэдэг бол миний хувийн бодол, байр суурьтай юм гэж тэр өгүүлжээ.

Мөн өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бейкер хүүгийн хамт сэтгүүлчидтэй уулзсан байна. Тэрбээр Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхантай уулзсан талаараа хэлэхдээ,  "Айвенхоу майнз" компанийн талаар илэн далангүй яриа өрнүүлсэн гээд гадаадын хөрөнгө оруулалт бол нэг нь хожоод, нөгөө нь хохирдог зүйл биш. Хамтдаа л үр дүнг нь хүртдэг. Тогтвортой байдлын гэрээг байгуулахгүй удаашруулах нь хоёр талдаа, тэр дундаа Монголд ашиг авчрахгүй гэж хэлсэн байна. Ноён Ж.Бейкер өөрийн хүүг тус компанийн төвд хуулийн зөвлөхөөр ажилладаг гэж хэлжээ.

Жеймс Бейкерийг Ерөнхийлөгч Н.Энхбаярт өчигдөр бараалхах үеэр Монголын Засгийн газар "Айвенхоу майнз" компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулахын төлөө хэлэлцээний ширээнд суух нь зүйтэй гэсэн ноён Ж.Бейкерийн саналыг Ерөнхийлөгч дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Ингэхдээ хоёр талын эрх ашигт нийцсэн шийдэлд хүрэх шаардлагатайг Ерөнхийлөгч Н.Энхбаяр дурьджээ.