УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд (2006.03.23)

A- A A+
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд (2006.03.23)

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд (2006.03.23)

УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд эхэлнэ. УИХ-ын дарга Ц.Нямдорж хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг тогтоож, захирамж гаргасан байна. Хэлэлцэх асуудлын дараалал:

1. Монгол Улсын татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
2. Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
3. "Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл;
4. Авилгалын эсрэг хуулийн төсөл, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд,
5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуц-лагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
6. Санхүүгийн түрээс / Лизингийн/ тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд;
7.  Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
8. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9. Улсын Их Хурлын гишүүдээс  болон  Засгийн газраас санаачилсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуульд нэмэлт оруулах тухай, Олборлон боловсруулж байгаа зарим төрлийн ашигт малтмалд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
10. "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
11. "Сэлэнгэ мөрөн, Онон, Балж голд урсацын тохируулга хийх замаар усны зохих хэсгийг говь, хээрийн бүс рүү шилжүүлэх санал боловсруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
12. Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
13.  "Эртний нийслэл Хархорумыг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
14.  "Монгол Улсын 2005 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
15.  "Монгол Улсын 2007 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
16. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөл,
17.  Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;
18. Ашигт малтмалыг гар үйлдвэрлэлийн аргаар олборлох тухай хуулийн төсөл,
19. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
20. Чингис хааны нэрийг хэрэглэх тухай хуулийн төсөл;
21. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
22. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
23. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
24. Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
25. Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл;
26.  бусад.