Төрийн бус байгууллагуудыг мониторинг хийхийг урьж байна

A- A A+
Төрийн бус байгууллагуудыг мониторинг хийхийг урьж байна

Төрийн бус байгууллагуудыг мониторинг хийхийг урьж байна   

Нээлттэй Нийгэм Форум нь засаглалын ил тод байдлыг хангахад төрийн бус байгууллагуудын хөндлөнгийн хяналт тавих оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр тэдний чадавхийг бэхжүүлэх зорилгоор мониторингийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дараахь чиглэлийн  мониторингийг дэмжих болно.

  • Төрийн үйлчилгээний мониторинг

Төрөөс иргэдэд үзүүлж байгаа тодорхой үйлчилгээ нь иргэдэд хэрхэн хүрч байгаа болон иргэдийн эрх зөрчигдөж буй бол тухайн зөрчлийн талаар баримт мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийнэ.

  • Бодлогын хэрэгжилтийн мониторинг

Мониторинг хийхэд ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд чиглэгдсэн хуулиудиас сонгоно. Ялангуяа ил тод байдлыг хангахад чиглэсэн тодорхой заалтуудыг сонгох нь ач холбогдолтой.

  • Донорын зээл болон буцалтгүй тусламжаар санхүүжсэн төсөл, хөтөлбөрийн мониторинг

Дэд бүтцийн салбарт, тухайлбал зам тээвэр, эрчим хүчний салбарт олон улсын доноруудаас олгосон буцааж төлөгдөх зээлээр  болон буцалтгүй тусламжаар санхүүжүүлэн төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй тодорхой  төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд мониторинг хийхээр сонгоно.

 Мониторинг нь дараахь үйл ажиллагааг багтаасан байна. Үүнд: 

    • Гарч буй зөрчлийн талаарх бодит баримт, мэдээлэл цуглуулах. Тухайлбал, үйл явдлыг ажиглах, газар дээр нь судлах, кейс жишээ, анкетын асуулга  авах, хоёрдагч мэдээлэл, баталгаажуулах баримт цуглуулах, ярилцлага хийх болон бусад аргыг ашиглана.
    • Цуглуулсан баримтад дүн шинжилгээ хийж санал зөвлөмж гаргах. Тухайн зөрчлийн шалтгаан, хүчин зүйлсийн талаарх дүгнэлт,  цаашид авах  шаардлагатай арга хэмжээний талаар санал зөвлөмж гаргана.
    • Мониторингийн үр дүнг хэрэгжүүлэх нөлөөллийн стратегийг тодорхойлж, цогц үйл ажиллагааг төлөвлөсөн байна. 

Өргөдөл гаргагчид дараахь материалыг бүрдүүлэн  өгнө. Үүнд:

  • Сонирхолоо илэрхийлсэн захидал
  • Төслийн өргөдөл
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын үйл ажиллагааны тайлан
  • Урд нь гүйцэтгэж  байсан  мониторингийн тайлан /хэрэв байгаа бол/

Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй удирдамж болон төслийн өргөдлийн маягтыг доорх хаягаар, мөн Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn вэбсайтаас  авах боломжтой.

Өргөдлийг доорх хаягаар хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа нь 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 17.00  цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт 2007 оны 7  сарын 5-ны  өдрийн 18 цагт болно.

Хаяг: Нээлттэй Нийгэм Форум, Жамьян гүний гудамж 5/1, Улаанбаатар 48, Монгол Улс
Утас: 976-11-313207 Факс: 976-11-324857 Вэбсайт: http://www.forum.mn
Э-шуудан: [email protected], [email protected]