“Монгол улсын эдийн засгийн санамж бичиг” сэдэвт судалгааны тайлангийн
үр дүнг танилцуулах уулзалт
Дэлхийн банкны баг боловсруулж, удахгүй хэвлэн гаргах гэж буй “Монгол улсын эдийн засгийн санамж бичиг” сэдэвт судалгааны тайлангийн үр дүнгь засгийн газар, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах
уулзалт болно.
Энэхүү тайлан нь өнгөрсөн арван жилийн Монгол улсын эдийн засгийн хөгжилд үнэлэлт дүгнэлт өгч, тулгарч байгаа саад бэрхшээлийг тодорхойлон, эдгээрийг тодорхой тооцоо, үзүүлэлт, судалгаагаар батлан харуулсан бөгөөд Монгол улсын богино болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтөд анхаарвал зохих асуудлууд, цаашид хөгжлийг түргэтгэхийн тулд ямар асуудлуудыг засаж сайжруулах, шийдвэрлэх шаардлагатай болохыг дурьдсан юм.
Уулзалтыг Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас МУИС-ын Төв Номын Сан, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулна. Уулзалтын үеэр МУИС-ын төв номын санд шинээр байгуулагдах “Хөгжлийн Мэдээллийн булан”-гийн нээлтийн үйл ажиллагаа болно.
Хэзээ: 2007 оны 6 сарын 11-нд, 15 цагт
Хаана: МУИС-ын төв номын сан, хичээлийн 2-р байран дахь
179 тоот уншлагын танхим