Нээлттэй Нийгэм Форум, Нью-Иорк дахь Бодлогын Хэлэлцүүлгийг Дэмжих Санаачилгатай хамтран Улаанбаатар хотод 2007 оны 6 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулах “Эдийн засаг, бизнесийн мэдээ сурвалжлага” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо. Сургалтын хөтөлбөр [DOC]
Энэхүү гурван өдрийн сургалт семинар нь эдийн засаг, бизнесийн эсвэл хөгжлийн чиглэлээр бичдэг дотоодын сэтгүүлчдэд үнэт цаас болон бондын зах зээл, макро эдийн засаг, банкны үйл ажиллагаа, бизнес, худалдаа зэрэг сэдвээр мэдээ, сурвалжлага бичих үндсийг заав.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Семинарт нийт 30 орчим сэтгүүлчийг оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд оролцохыг хүссэн сэтгүүлчид бүтээлийнхээ түүврийг товч намтар болон уг сургалтанд яагаад оролцох болсон, сургалтаас юу сурч мэднэ гэж бодож байгаа тухай бичсэн товч мэдэгдлийн хамт 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн дотор бидэнд албан ёсоор ирүүлнэ үү.
Хаяг: Нээлттэй Нийгэм Форум, Жамъян гүний гудамж-5/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48, Монгол Улс, утас: 313207 /Долгорсүрэн/, факс: 324857