АНУ-ын их дээд сургууль, коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр – 2007

A- A A+
АНУ-ын их дээд сургууль, коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр – 2007

 

 

 

АНУ-ын их дээд сургууль, коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр – 2007

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв 11 жилийн сургалттай дунд сургуулийн 10-р ангид онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр /USAP/-т оролцохыг урьж байна. Хөтөлбөрийн зорилго нь сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн элсэлтийн шалгалт, тэдгээртэй холбогдох төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай мэргэжилтнүүд болон удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.

Хөтөлбөрт оролцогчид 2008 оны 8-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэхээр өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөхүүд 2007-2008 оны хичээлийн жилд тодорхой хуваарийн дагуу АНУ-ын их дээд сургууль коллежид элсэх өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, элсэлтийн шалгалтад бэлтгэх, тэтгэлэг хүсэх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллана. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой. Элсэлтийн шалгалтууд, өргөдлийн маягтын төлбөр, шуудангийн зардлыг оролцогч өөрөө хариуцна. АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тухайн оролцогчийн шалгалтын дүн, өргөдлийн агуулгаас хамаарч  гаргадаг болохыг анхаарна уу.  Дараах шаардлагыг хангасан сурагчид тус хөтөлбөрийн өргөдлийн маягтыг www.earcmn.org  хаягаар авч  материалаа бүрдүүлэн ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

  • 10 жилийн сургалттай сургуулийн 9-р ангийн эсвэл 11 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх /2008 оны хавар сургуулиа төгсөх/
  • Сайнаас доошгүй дүнтэй байх (B/80/-аас дээш голч дүнтэй байх/
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй байх /TOEFL-580-аас доошгүй оноо авах чадвартай байх/
  • Сургалтын төлбөр болон элсэлтийн шалгалттай холбогдох зардлуудыг төлөх боломжгүй байх
  • Олон нийтийн  ажилд идэвхтэй оролцдог байх
  • Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх

Шалгаруулалт:
2007 оны 6-р сарын 16:                    Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа /17:00 цагаас өмнө/
2007 оны 6-р сарын 21:                    Өргөдлийн шалгаруулалтын хариу гарна
2007 оны 6-р сарын 22:                    Өргөдөл шалгарсан бүх сурагчид 15:00 цагт Pre-TOEFL  шалгалт өгнө.
2007 оны 6-р сарын 29:                    Pre-TOEFL-д 580-аас дээш оноо авсан сурагчид 15:00 цагт SAT
шалгалт өгнө.
2007 оны 7-р сарын 6:                      Pre-TOEFL-д 580-аас дээш, SAT-д 1400-с дээш оноо авсан сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд суралцуулах  хөтөлбөрт оролцуулах эцсийн шалгаруулалтын хариу гарна. Хариуг Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн мэдээллийн самбар болон  www.earcmn.org   хаягаар орж харна уу.

Өргөдөл хүлээж авах хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын Төв Өргөө, Хүүхдийн Номын Ордон 1-р давхарт
Улаанбаатар-46; Монгол улс
Утас: 976-11-319016; 316293   Факс: 976-11-326941;
email:  [email protected] Website: www.earcmn.org