Төрийн бус байгууллагууд мониторинг хийх талаар сургалт зохион байгуулав
ННФ-аас төрийн бус байгууллагуудад зориулсан мониторингийн сургалтыг 2007 оны гуравдугаар сарын 5-6-нд зохион байгууллаа. ННФ-аас 2006 онд зарласан ТББ-уудын мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 20 төрийн бус байгууллагын нийт 65 хүн оролцсон бөгөөд сургалтын үеэр дараахь сэдвүүдийн хүрээнд ярилцсан болно.
![]() |
![]() |
![]() |
![]() |
1. Сайн засаглалыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн оролцоо, үүнд мониторингийг арга хэрэгсэл болгож ашиглах нь:
Сайн засаглал ба иргэний нийгэм
Мониторингийн тухай ойлголт
2. Мониторингийн үе шатууд:
Мониторингийн ямар үе шатууд байдаг вэ?
Мониторинг хийх сэдэв сонгох: тандалт судалгаа ямар тохиолдолд хэрхэн хийх вэ?
Урьдчилсан судалгаа
Мэдээллийг баримтжуулж баталгаажуулах
3. Cудалгааны аргууд:
Судалгааны дизайн, түүвэр боловсруулах
Судалгааны аргуудын гол агуулга
Тоон ба чанарын аргын уялдаа
Тоон аргууд: асуулга, анкет, ажиглалт судалгааны бэлтгэл, мэдээлэл цуглуулах нь, боловсруулах нь, шинжилгээ хийх нь
Чанарын аргууд: фокус, кейс гэх мэт. судалгааны бэлтгэл, мэдээлэл цуглуулах нь, боловсруулах нь, шинжилгээ хийх нь
4. GOPP (Goal Oriented Project Planning) буюу зорилгод тулгуурласан төсөл төлөвлөлт:
ЗТТТ гэж юу вэ?
Мониторингийн зорилго, зорилтуудыг тодорхойлох нь
Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөлт буюу ЗТТТ-г гүйцэтгэх аргачлал
5. Мониторингийн тайлан хэрхэн бичих вэ?
Тайлангийн зорилго
Хэнд хандах вэ
Тайлангийн агуулга
6. Нөлөөлөл:
Нөлөөллийн асуудал/ сэдэв
Зорилго, зорилтууд
Нөлөөллийн обьект
Нөлөөллийн “мессеж” боловсруулах, хүргэх
Дэмжлэг олж авах
Нөлөөллийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?