ННФ-аас Авилгатай тэмцэх газартай хамтарсан ТББ-ын мониторинг-д урьж байна

A- A A+
ННФ-аас Авилгатай тэмцэх газартай хамтарсан ТББ-ын мониторинг-д урьж байна

ННФ-аас Авилгатай тэмцэх газартай хамтарсан ТББ-ын мониторинг-д урьж байна

Нээлттэй Нийгэм Форум Авлигатай тэмцэх газартай хамтран төрийн бус байгууллагуудыг төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдалд  мониторинг хийхийг урьж байна. Энэхүү мониторинг нь Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудад хүргүүлсэн үйл ажиллагаандаа ил тод байдлыг хангах зөвлөмжийн хэрэгжилтийг авч үзэх болно. Зөвлөмжийг Нээлттэй Нийгэм Форум www.forum.mn вэб сайтаас авна уу.

Мониторинг нь дараахь үйл ажиллагааг багтаасан байна.Үүнд:

 Авлигатай тэмцэх газраас гаргасан зөвлөмжийг төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд хэрхэн  хэрэгжүүлж байгаа талаарх баримт, мэдээлэл цуглуулах. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ үйл явдлыг ажиглах, газар дээр нь судлах, кейс жишээ, анкетын асуулга авах, хоёрдогч мэдээлэл, баталгаажуулах баримт цуглуулах, ярилцлага хийх болон бусад аргыг ашиглана;

 Мониторингийн хүрээнд байнгын утас ажиллуулан төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдалтай холбоотой иргэдийн санал, гомдлыг хүлээн авах, нэгтгэн дүгнэж тогтмол хугацаанд Авлигатай тэмцэх газарт танилцуулах, тоймлон олон нийтэд мэдээлэх;

 Цуглуулсан баримтад дүн шинжилгээ хийх. Тухайн зөрчлийн шалтгаан, хүчин зүйлсийн талаарх дүгнэлт, цаашид авах шаардлагатай арга хэмжээний санал, зөвлөмж гаргаж Авлигатай тэмцэх газарт танилцуулах, олон нийтэд мэдээлэх.

Өргөдөл гаргагчид дараахь материалыг бүрдүүлэн өгнө:
o Сонирхлоо илэрхийлсэн захидал;
o Төслийн өргөдөл /Өргөдлийн маягтыг ННФ-ын байрнаас эсвэл www.forum.mn вэб сайтаас авна уу/
o ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
o Байгууллагын үйл ажиллагааны тайлан;
o Урд нь гүйцэтгэж байсан мониторингийн тайлан /хэрэв байгаа бол/.

Өргөдлийг доорхи хаягаар хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа нь 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17.00 цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй.

Хаяг: Нээлтэй Нийгэм Форум, Жамьян Гүний гудамж- 5/1
Сүхбаатар дүүрэг Улаанбаатар -48
Утас -313207
Факс -324857
Е-шуудан: [email protected]   

Авлигатай тэмцэх газар
Нээлттэй Нийгэм Форум