Айвенхоу хувьцаагаа хаана худалдахад Засгийн газар нөлөөлөх боломжгүй (2006.04.18)
Сангийн яамны удирдлагууд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэх үеэр Тогтвортой байдлын гэрээ байгуулаагүй байтал “Айвенхоу Майнз” компанийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжих болсон нь зөв үү гэж сэтгүүлчид асуужээ. Түүнд Сангийн дэд сайд Ч.Ганзориг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Хүрэлбаатар нар хариулахдаа “Айвенхоу Майнз” компани бол нээлттэй компани учраас аль улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа зарах нь тухайн компанийн эрхийн асуудал. Хувьцаа худалдах үйл ажиллагаа, Тогтвортой байдлын гэрээ хоёр бол тэс өөр асуудлууд. Тиймээс тухайн компани хувьцаагаа хаана худалдах асуудалд Монголын Засгийн газар нөлөөлөх аргагүй гэж хариулсан байна.