Эрдэс баялагийн татварын цагаан толгой (2006.04.19)

A- A A+
Эрдэс баялагийн татварын цагаан толгой (2006.04.19)

Эрдэс баялагийн татварын цагаан толгой (англиар)

(ОУВС-ийн төслийн баримт бичиг)

Томас Баунгаард

2001 онд олон нийтийн хэрэгцээнд түгээсэн уг төслийн баримт бичигт олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд татвар ноогдуулах олон боломжийн талаар, тэдгээрийг ялангуяа хөгжиж буй орнуудад хэрхэн ашиглавал зохих тухай өгүүлжээ. Засгийн газар эрдэс баялагийн боловсруулалтаас өөрийн зүй зохистой хувийг эдийн засгийн түрээс хэлбэрээр олж авах татварын болон татварын бус олон арга, хэрэгсэл байдаг боловч тэдгээр нь хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц байхын дээр эдийн засгийн түрээсэд Засгийн газар шудрага хувь, оролцоотой байх нөхцлийг хангахуйц санхүүгийн дэглэм, орчныг шаарддаг. Ийм орчныг бий болгохын тулд хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын хооронд эрсдэл, ашиг орлогын хүчин зүйлийг зохистой хуваарилахад онцгой анхаарах шаардлагатай аж. Учир нь, дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалтыг татахын хувьд өрсөлдөх чадвартай байх шаардлага нь улс, орнуудыг санхүүгийн орчин, нөхцлөө сулруулах шахалтанд улам их оруулах болжээ. Дэлгэрэнгүй [PDF]>>