“Албадан ажил хийлгэх ялыг эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд”
улсын зөвлөгөөн болж байна
Нээлттэй Нийгэм Форум, Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий газар хамтран “Албадан ажил хийлгэх ялыг эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” улсын зөвлөгөөнийг 3-р сарын 20-21-нд Хууль Зүйн Үндэсний Төв дээр зохион байгуулж байна.
Энэхүү зөвлөгөө нь Нээллтэй Нийгэм Форумаас Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий газартай 2002 оноос хамтран хэрэгжүүлж буй “Албадан ажил хийлгэх ялыг хэвшүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Зөвлөгөөний зорилго нь Монгол Улсын хэмжээнд албадан ажил хийлгэх ялыг оногдуулах, эдлүүлэхэд зохих чиг үүрэгтэй оролцдог мэргэжлийн байгууллагуудын холбогдох хүмүүсийн хэмжээнд уг ялын талаархи нэгдсэн нэг ойлголтыг тогтоох, ял оногдуулах, хэрэглэх үндсэн практикт гарч буй дутагдал ололтыг мэдээлэх санал солилцох, хэрэгжүүлэх нэгдмэл практиктийг хэвшүүлэх явдал юм.
Улсын зөвлөгөөнд бүх аймаг дүүргийн шийдвэр гүйцэтгэгч нар оролцохоос гадна аймгийн болон сум дундын шүүхийн шүүгч, прокурор зэрэг нийт 60 гаруй төлөөлөгчид оролцож байна. Түүнчлэн ажил олгогч байгууллагын төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөнд Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий газрын дарга Батжаргал оролцсон бөгөөд ШШГЕГ, Шийдвэр Гүйцэтгэх Газрын дарга Т.Батболд хурлыг удирдсан.
Зевлөгөөнийг нээж \Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан үг хэлсэн.
ШШГЕГ, Шийдвэр Гүйцэтгэх Албаны дэд дарга, “Албадан ажил хийлгэх ялыг хэвшүүлэх нь” төслийн удирдагч Г.Туулхүү "Монгол Улсын Эрүүгийн хуулъд тусгагдсан албадан ажил хийлгэх ялын ойлголт, мөн чанар, онцлог, хэрэгжилтийн өнөөгийн байдал " сэдвээр танилцуулга хийлээ. ХЗДС-ийн багш Н.Туяа "Албадан ажил хийлгэх ялын үндэслэл, харьцуулалт" сэдвээр бусад улс орнуудын туршлагаас танилцуулав.
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн
"Албадан ажил хиплгэх ялыг оногдуулахад шүүхээс анхаарах зарим асуудал " сэдвээр болон Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор П.Зориг "ААХЯ-ын ажиллагаанд прокуророос тавьж буй хяналт " сэдвээр танилцуулга хийх
Ялыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар танилцууллаа.
Түүнчлэн, орон нутгийн хэмжээнд ААХЯ-ыг хэрэгжүүлэх талаарх ололт амжилтын талаар Дархан-Уул аймгийн ШГА-ны ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Зөвлөгөөний үеэр төслийн хүрээнд хийсэн "Эхийн сэтгэл ", "Хөлсгүй хөдөлмөр" зэрэг телевизийн баримтат киног оролцогчдод үзүүллээ. Зөвлөгөөний 2 дахь оролцогчид туршлага солилцох, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм.