Лизенц олголтыг судлах ажлын хэсэг анхны уулзалтаа хийлээ (2006.04.27)
Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Оюу толгой, Таван толгойн ашигт малтмалын орд газрын хайгуулын болон ашиглалтын лицензийг авсан байдлыг судлан үзэх ажлын хэсгийн анхны уулзалт өчигдөр болжээ. Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатарын ахалсан энэ ажлын хэсэгт игэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл орсон бөгөөд Оюу толгой, Таван толгойн ордын хайгуулын болон ашиглалтын лиценз олголтыг хуулийн хүрээнд явуулсан эсэхийг тодруулах юм байна. Тэрчлэн цаашид холбогдох хууль, дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал зөвлөмж боловсруулах, мөрдөж байгаа хууль, журамтай танилцах ажлыг хийх ажээ.
Эхний уулзалтаар Оюу толгойн лиценз эзэмшигч “Айвенхоу майнз”, Таван толгойн лиценз эзэмшигч “Энержи ресурс” компанийнхантай уулзаж, санал бодлыг сонсох, газар дээр нь очиж танилцахаар болсон хэмээн “ЗМ” сонинд мэдээлсэн байна.