Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, гишүүд томилогдов (2006.04. 28)

A- A A+
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, гишүүд томилогдов (2006.04. 28)

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, гишүүд томилогдов (2006.04. 28)

СЕХ-ны бүрэн эрх 2001  оноос эхэлж, одоогоос хоёр сарын өмнө дуусгавар болсон. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар шинэ бүрэлдэхүүнийг томилсон байна. Шинэ бүрэлдэхүүний   зургаа нь МАХН-ын гишүүн буюу намаасаа түдгэлзэгчид,  хоёр нь Ардчилсан намын гишүүн, нэг нь нам бус  байжээ. Үүнд УИХ-д суудалтай бусад намын гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандсан байна. Тухайлбал, УИХ-ын болсноосоо хойш Ард түмний намыг байгуулсан гишүүн Л.Гүндалай шударга бус, ардчилалгүй томилгоо хийж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр СЕХ-ны бүрэлдэхүүнд МАХН 90, Ардчилсан нам10 хувийн төлөөлөлтэй боллоо. Уул нь МАХН 50, Ардчилсан нам 20, бусад намын төлөөлөл 30 хувьтай байх ёстой гэж үзэж байжээ. Харин УИХ-д хоёр суудалтай Иргэний Зориг намын дарга С.Оюун нэр дэвшигчдийг  намын шалгуураар оруулж ирсэн нь СЕХ-г хараат бус болгоход нөлөөлнө гэж мэдэгджээ.

Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Ж.Нарантуяа /1999 онд МАХН-аас түдгэлзсэн/, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир /МАХН-аас 1990 онд түдгэлзсэн/, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ж.Сүхбаатар /МАХН-аас 2001 онд түдгэлзсэн/, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан М.Мэндбилэг /МАХН-ын гишүүн/, П.Бямбацэрэн /МАХН-аас түдгэлзсэн/,  Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн,  /Ардчилсан намын гишүүн/, БХБЯ-ын газрын орлогч дарга Б.Баярсайхан /Ардчилсан намын гишүүн/, Улсын Дээд Шүүхийн тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун /нам бус/ нарыг УИХ-ын гишүүдийн 77.1-91.7 хувийн саналаар томилжээ. Харин  тус хорооны даргаар УИХ-ын гишүүн асан Б.Баттулгыг гишүүдийн 89.1 хувь саналаар томилсон бол нарийн бичгийн даргад Б.Баярсайхан дэвшиж  87.2 хувийн санал  авчээ.
СЕХ-ны шинэ дарга Б.Баттулга нь МАХН-ын гишүүн бөгөөд тус хороонд томилогдмогцоо хуулийн дагуу намын гишүүнээсээ түдгэлзэх юм байна. Тэрбээр 1962 онд төрсөн, 44 настай. Эрх зүйч мэргэжилтэй, хуульзүйн ухааны магистр. 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, УИХ-ын Тамгын газрын зөвлөхөөр ажиллаж байжээ.