Алтны үнэ $700 хүрэв (2006.05.10)

A- A A+
Алтны үнэ $700 хүрэв (2006.05.10)

Алтны үнэ $700 хүрэв (2006.05.10)

2006 оны 5-р сарын 9-ний үдээс хойш алтны үнэ 700 америк долларт хүрсэн нь сүүлийн 30 жилд гараагүй өсөлт болов. Өчигдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр унц алтны үнэ 700 америк доллар, газрын тос баррель нь 70 Америк доллар, байгалийн хий галлон нь 3 америк доллар байна. Жил гаруйн өмнө алтны үнэ ийнхүү тэнгэрт хадна гэдгийг төсөөлөөгүйгээр барахгүй 2004 онд АНУ-ын Холбооны Нөөцийн Газар (ХНГ)-аас  долларын ханшийг өсгөх мөнгөний бодлого баримталж эхлэх үеэс уг бодлого буруу болохыг Жүүд Ваннискийн үүсгэн байгуулсан Polyconomics Inc.  анхааруулж иржээ. Гэтэл болох зүйл өнөөдөр болдгоороо болж, америк долларын алт,бусад бүтээгдэхүүнтэй харьцах ханш унаж байна гэж  Polyconomics Inc. үзэж байгаа юм байна. АНУ-д үнийн өсөлт хэрэглээний бараа, ажил үйлчилгээнд ажиглагдах болсон нь инфляц эхлэхийн шинж гэжээ. Жирийн америкчууд ХНГ-ын албан ёсны статистикт итгэхээ болиод доллараа “чулуу” болгох гэж хошуурах болжээ. Блуумбергийн энэ графикаас харахад алтны үнэ долларын эсрэг өссөөр ирснийг ХНГ зогсоож дөнгөөгүй нь харагдаж байна. Алтны үнэ аль хэр өндөрт хүрэх бол? Нэгэнт хөвөөд эхэлсэн мөнгөний хувьд ингэнэ, тэгнэ гэж таамаглахын аргагүй байдаг. Тэгээд ч нэгэнт ийм төвшинд хүрэхээр инфляц орчлонд хаана л доллар байна түүнийг идэж орхидог ажээ. (Поликономикс Инк.-ээс цацсан мэдээллээс товчлон авав.)