Солонгосын хөрөнгө оруулагчид жижиг, дунд үйллвэрлэгчдийг сонирхож байна (2006.05.11)
БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Му Хёнийг Солонгосын 100 гаруй бизнесмэн дагалдан ирсэн бөгөөд айлчлалын үеэр Солонгос-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны долдугаар чуулган болсон. Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлтэй “Өнөөдөр” сонинд /109/ ярилцснаас үзвэл тус танхим БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн федерацитай тусгайлан хамтарч ажиллахаар болжээ. Жил бүр тусгайлан уулзахаар болсны энэ оны 11дүгээр сард Сөүлд уулзахаар тохиролцсон байна.
Чуулганаас Солонгос улс цаашдаа зөвхөн баар саун, зугаа цэнгэлийн газар хөрөнгө оруулахаасаа илүү үйлдвэрлэлийн салбарт, түүний дотроос жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулахыг чухалчилж байна хэмээн С.Дэмбэрэл ярьжээ. Мөн Монголд Аж үйлдвэрийн парк байгуулахад хөрөнгө оруулах асуудлыг хөндсөн ажээ. Солонгосын өндөр хөгжлийн нууц нь жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжсэнд оршдог гэж үздэг байна. Тэрчлэн мэргэжлийн боловсролын чиглэлээр нэлээд асуудал яригджээ.
Ер нь Солонгосын томоохон бизнесменүүд Монголын ашигт малтмал, уул уурхай, металлург зэрэг салбарыг маш их сонирхож байгаа аж. Үүнийг нь ноён с.Дэмбэрэл Солонгосын эдийн засгийн харилцаанд гарч байгаа хоёр дахь том давалгаатай холбон үзэж байна.