Хөрөнгө оруулагчид болгоомжилж эхлэв (2006.05.17)

A- A A+
Хөрөнгө оруулагчид болгоомжилж эхлэв (2006.05.17)

Хөрөнгө оруулагчид болгоомжилж эхлэв (2006.05.17)

Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон алт, зэсийн хүдэр болон баяжмалд дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл орлогод албан татвар ногдуулах, түүнийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан хуулийг УИХ өнгөрсөн баасан гаригт баталсантай холбогдуулан  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ш.Сүхбаатартай  ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулагч зарим компанийн удирдлага уулзжээ. Энэ хууль батлагдсан нь  олон улсын санхүүгийн зах зээл дэх Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө хэмээн  үзэж буйгаа хөрөнгө оруулагчид илэрхийлсэн байна. Ашигт малтмалын тухайд гэнэтийн их татвар ногдуулсан өөр ямар ч орон байхгүй гээд, ингэснээр Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ багасч болохыг хөрөнгө оруулагчид анхааруулсан байна.