Ерөнхийлөгч уул уурхайн салбарыг ивээлдээ авав (2006.05.26)
Ерөнхийлөгч уул уурхайн салбарыг хоёр өдрийн турш ивээлдээ авч, “Уул уурхай, эрх зүйн зохицуулалт, байгаль орчин" сэдэвт үндэсний зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэв.
Монголын өрх бүрийн гал тогоонд том улс төр өрнүүлж, монголчуудыг эх оронч, эх оронч биш гэсэн хоёр ангилалд хуваах болсон энэ салбар сүүлийн өдрүүдэд эргэлзээ, гайхширлаар дүүрэн байгаа.
Ийм үед дээрх зөвөлгөөнийг зохион байгуулж буй нь хамгийн зөв шийдвэр болсон гэнэ. Түүнчлэн гар аргаар алт олборлогчдыг бичил уурхайд уриалж, тэдний амь насыг баталгаатай болгох цаг болсныг дахин нэг сануулав. Уул уурхайн салбарт хөдөлмөрийн насны залуусын 27 хувь нь ажиллаж байгаа бөгөөд уул уурхайн салбарт гарч буй эрүүл мэндийн асуудлыг "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөртэй уялдуулах талаар ярилцлаа. Хүний эрх хөгжил төв Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтарч Ашигт малтмалын тухай хуульд оруулах өөрсдийн саналаа өргөн барьсан байна. Эцэст нь зөвлөгөөнд оролцож буй хүмүүс "Уул уурхайн салбарыг улстөржүүлж болохгүй" гэдэг дээр санал нэгджээ.
Зарим оролцогчийн санал бодлыг дор нийтлэв.
Хэн хатгаад байгааг ойлгохгүй байна
Өмнөговь аймгийн Ханбогд cyмын Засаг дарга Д.Буянтогтох "Айвенхоу майнз" хайгуул хийж эхэлсэн цагаасаа эхлээд манай суманд 700 сая төгрөгийн хөрөнгө opyyлалт хийсэн. Аймгийн хэмжээнд 1,4 тэрбум төгрөг зарцуулсан. Ийм нөхцөлд яагаад энэ компанийн эсрэг ямар зорилгоор хэний хатгаасаар тэмцэж байгааг ойлгохгүй байна. Энд ирсэн хүмүүст нэг л зүйлийг хэлье. “Оюу толгой"-г битгий ултөржүүлээч. Бид энэ цаг үеийн эзэн нь мөн юм бол яагаад байгалийн баялгаа ашиглаж шимийг нь хүртэж болдоггүй юм.
Хөрөнгө оруулагчид Монголоос гарна
Уул уурхайн ассоциацын ерөнхийлөгч До. Ганболд: Алтны үнэ Ашигт малтмалын үнийн өсөлт гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн төслийг батлахад 740 ам.доллар байсан бол одоо 600 гаруй ам.долларт хүртлээ буурсан. Энэ бол дэлхийн зах зээлд алт зэсний үнэ тогтворгүй, цаг үргэлж хэлбэлзэж байдгийг илэрхийлж байгаа юм. Гэтэл манай УИХ-ын гишүуд хууль баталж байна гэдэг нь өнөөдрийг аргацаахыг хүссэн шийдвэр гэж хэлж болно. 1990-ээд оны үед ч гэсэн алтны экспортоос авах татварыг 10 хувиар тогтоогоод амжилт олоогүй. Тэр хуулиа 2-3 жилийн дараа өөрчилсний үр дүнд хөрөнгө оруулагчид Монголд орж ирсэн. Yүнийг ойлгохгүй байна.